Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци “Нийслэлийн оны шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” байгууллагаар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 2
Сурталчилгаа

1996 оноос хойш Мобиком Корпораци 37.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас Мобиком Корпорацийг “Нийслэлийн оны шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” байгууллагаар шалгаруулсныг мэдэгдэхэд таатай байна. Монгол Улсын ТОП 10-н аж ахуйн нэгжийн хувьд Мобиком Корпораци нь өөрийн 1,400 гаруй ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн халамж, хувь хүний хөгжилд онцгой анхаарал хандуулан ажилладаг билээ.

Мобиком Корпораци нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 37.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, Монгол Улсын нийгмийн даатгалын салбарт томоохон хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг.

 

Бид нийт ажилтан, албан хаагчдынхаа өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон гэнэтийн ослын даатгалд ажилчдаа бүрэн хамруулдаг бөгөөд дотоодын болон олон улсын сургалтуудад хамрагдах өргөн боломжийг олгодог.

Зөвхөн 2016 онд бид давхардсан тоогоор нийт 1850 гаруй ажилтныг мэргэжлийн сургалтуудад хамруулахад 380 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Мөн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ОУ-ын OHSAS 18001-2007 стандартыг Мобиком Корпорацид хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа билээ.

Мобиком Корпораци нь олон улсын тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлж, технологи болон инженерчлэлийн өндөр стандартыг ханган ажилладгийн хувьд өөрийн ажилтан, албан хаагчдын ур чадвар, чадавхыг бэхжүүлэхэд болон олон Монгол залуучуудыг өөрийн эгнээнд нэгтгэн, цаашид хөгжиж дэвших боломжоор хангахад онцгой анхаарал хандуулсаар байх болно.  

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.