Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд мал төллөлт 59 хувьтай байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Услын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал төллөлт 59.0 хувьтай байна.

Нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байгаа аж.

Тодруулбал, 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна.

Энэ тоог өмнөх 7 хоногтой харьцуулбал 2.4 саяар нэмэгджээ.