Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнххишиг: Нийгэмд илүү их эерэг нөлөө, өөрчлөлт авчирахыг зорьж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын даатгалын салбарт анхдагчдийн нэг, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа бусад даатгалын компаниудаас анхлан нэвтрүүлсэн “Бодь Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишигтэй даатгалын салбар болон олон улсын чанарын удирдлагын стандартын талаар ярилцлаа.


-“Бодь Даатгал шинэчлэгдлээ” гэсэн мессэж сүүлийн үед эрчимтэй цацагдаж байна. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

-Уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Тийм ээ. Бодь Даатгал компанийг бүрэн шинэчлэгдсэн гэж хэлж болно. Бид сүүлийн жил гаруйн хугацаанд байгууллагынхаа менежмент, бизнес үйл ажиллагааны зохион байгуулалт, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, хэрэглэгч, харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг өмнөө тавьж, хичээн ажилласны үр дүнд Монголын даатгалын салбарт олон улсын чанарын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн анхны компани боллоо. Энгийнээр хэлбэл та дэлхийн бусад хөгжингүй орнуудад очоод даатгалын үйлчилгээ авахтай яг ижил үйлчилгээг Бодь Даатгал компаниас авах болсон гэж ойлгож болно.

Мөн олон улсад нэр хүндтэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монголдоо нэвтрүүлсэн, даатгалын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүд гаргасан, онлайн даатгалын үйлчилгээг эхлүүлсэн зэрэг шинэчлэлүүдийг дурьдаж болно. 

-Үйлчилгээний байгууллага дэлхийн жишигт хүрсэн гэдэг үнэхээр сайхан сонсогдож байна. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу? Жишээ нь танай даатгуулагчдад ямар бодит эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

-Маш олон эерэг өөрчлөлтүүд гараад эхэллээ гэж бид дүгнэж байна.

Нэн тэргүүнд даатгалын үйл ажиллагааны шат дамжлага багасаж, ажлын урсгал маш тодорхой, эргэлзээгүй болсноор алдаа дутагдал, хүнд суртал үгүй болж хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанар, хурд сайжирсан. Даатгуулагчийг хамгийн их бухимдуулдаг хэзээ, хаана, хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй байдлыг бүрэн шинэчлэж, “ЭРГЭЛЗЭЭГҮЙ, ШУУРХАЙ” үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Манай үйлчилгээний салбар руу яваад ороход бүх зүйл тодорхой байна. Ойлгомжгүй байдал гарахгүй.

Хоёрт, бид технологийн дэвшлийг ашиглан,дотоод үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээний стандартаа сайжруулснаар хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилдэг болсон. Дугаарлаж зогсох, хүлээх зэрэг асуудлууд энгийн үед бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Бодь Даатгалд даатгуулсан жолооч осол гаргаж, дуудлага өгөхөд бид бусад даатгалын байгууллагуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд ослын газарт хүрч ажиллаж чадаж байгаа.

Мөн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн олговрыг 300’000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй бол өдөрт нь бэлнээр, 300’000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол ажлын 3 хоногт багтаан дансаар олгож байна. Учир нь жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн ихэнх хувь нь 300’000 төгрөгөөс доош үнийн дүнтэй байгаа.

Бид нөхөн төлбөрийн үйл ажиллагааны шат дамжлага бүрийг стандартад нийцүүлсэн учраас автоматжуулсан үйлдвэр шиг ажиллаж, гарах үр дүн цаг хугацаандаа гардаг болсон гэсэн үг. Хэрэв нөхөн төлбөрөө ажлын 3 хоногт багтаан олгож чадахгүй бол бид хэтэрсэн хоног тутамд 10,000 төгрөгийн торгууль төлөх болно. Энэ бол бидний АМЛАЛТ юм. 

-Тэгвэл бусад даатгалын байгууллагууд танай энэ жишгээр шинэчлэгдэн олон улсын стандарт авах боломжтой юу? Ер нь хэр их бэрхшээлтэй байсан бэ?

- Мэдээж олон улсын стандарт шаардлага хангах нь амаргүй. Гэхдээ зөвхөн даатгалын байгууллага ч гэлтгүй бусад үйлчилгээний байгууллагууд бүгд олон улсын жишигт хүрэх ёстой. Хэрэглэгчээ мэдэрч, цаг үеэсээ хоцролгүй түрүүлж алхаж байж бид хөгжинө.

Гол бэрхшээл гэвэл компанийн бодлого хөрсөн дээрээхэзээ бодитойгоор буух вэ гэдэг асуудал. Удирдлагын багаас эхлээд байгууллагын бүх ажилтан нэг зорилготой, нэг сэтгэлтэйгээр зүтгэсэн цагт л биеллээ олно. Зарим байгууллагууд эхлүүлчихээд явцын дунд орхигдуулчихдаг. Энэ дашрамд хэлэхэд Бодь Даатгал компанийхаа бүх ажилтнууддаа нэгэн сэтгэлээр ажиллаж, хамтдаа зүтгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна.

Бид бизнесийн үйл ажиллагааны загвараа систем төвтэй загварт шилжүүлж, даатгалынцогц ERP системийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчлэх, мэдээллийн урсгалыг бодитоор дүгнэж хянах, тогтмол сайжруулах нөхцөл бүрдсэн. Үүний үр дүнд манай дотоод үйл ажиллагааны ажлын бүтээмж ч үлэмж дээшилсэн. Үр шимийг нь хамтдаа хүртээд эхэллээ.

Үүнд бид сэтгэл ханахгүйгээр улам бүр сайжруулахын төлөө, хэрэглэгч бүрийн амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөө ажиллах болно. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг өсгөхийн төлөө зорин, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг тасралтгүй хөгжүүлэх онцгой цаг үе бидний өмнө ирсэн байна.

-Та түрүүн олон улсын эрүүл мэндийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн гэж ярьлаа. Энэ үйлчилгээг манай уншигчид сонирхож байгаа байх?

- Бодь Даатгал компани нь олон улсад тэргүүлэгч, даатгалын салбарт 75 жилийн туршлагатай “AXA PPP International”эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран “BODI+Global Healthcare” эрүүл мэндийн даатгалын цогц үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Бид бэлэн бүтээгдэхүүн зарахаас илүүтэй даатгуулагч маань өөрт тохирсон ОУ-ын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтыг хүссэнээрээ сонгон авах онцгой эрхийг Монголчууддаа бэлэглэж буй албан ёсны эрхтэй цорын ганц даатгалын компани юм.

Дэлхийн 150 орчим улсын 12,000 гаруй тэргүүлэх зэргийн эмнэлгүүдэд эмчлүүлэх, эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ, үйлчилгээг авах боломжтой тул эмчилгээний огцом зардлын эрсдлээс таныг хамгаалах болно. 

Дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнээс өөрийн хэрэгцээнд тохирсон 100,000 ам.доллараас 2,500,000 ам.доллар хүртэлх өндөр зэрэглэлийн эмчилгээ, үйлчилгээ авч байгаа бол бид Монголчууддаа өндөр хөгжилтэй орны иргэдтэй ижил тэгш эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нээж өгсөн.

-Даатгуулагч нар даатгалын тохиолдол үүсэх үед бүрдүүлэх баримт бичгээс авахуулаад ийш тийш явж хэн нэгнээс тодорхойлолт авах, гарын үсэг зуруулах зэрэгт зав, цагаа их үрдэгээс шалтгаалан даатгал хийлгэх сонирхол бага байгаа нь анзаарагддаг, энэхүү процессийг хялбаршуулах боломж бололцоо бий юу?

- Бид салбартаа түрүүлж алхаж байгаагийн хувьд үйл ажиллагааныхаа процессыг улам сайжруулж, яавал даатгуулагчдад хүндрэлгүй, цаг алдахгүй түргэн шуурхай үйлчлэх вэ гэдэг дээр шийдлүүд гаргаад, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь: Осол гаргасан бол одоогийн нөхцөлд замын цагдаагаас тодорхойлолт авч ирэхийг шаарддаг. Гэтэл замын цагдаагийн ажлын ачааллаас хамаараад удаан хүлээх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэлүүд гарч эхэлдэг. Тэгвэл үүнийг заавал замын цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр,зам тээврийн осол гаргасан торгуулийн хуудсыг үндэслээд шийдвэрлэж болно.

Мөн даатгалын байгууллагаас нөхөн төлбөрийг шилжүүлсний дараа жолооч хохирлоо барагдуулж, автомашинаа засаж, янзлуулдаг. Энэ хооронд бас л хугацаа алддаг. Тэгвэл бид Монголын хамгийн сайн авто сервисийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг стандарт шаардлагын дагуу шалгаруулаад, 20-30 байгууллагатай нь гэрээ байгуулна.

Жолооч нөхөн олговор хүлээж цаг алдалгүй, шууд эдгээр 20-30 байгууллагаас өөрөө сонгоод автомашинаа янзлуулах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр маш их хугацаа хэмнэнэ.

Авто сервисийн байгууллага автомашинаа янзалсан төлбөрөө даатгалын байгууллагаас нэхэмжлээд авчихна. Энэ мэтчилэндаатгуулагчдад тулгардаг асуудлуудыг шийдэхийн тулд байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, даатгалын салбарын хэмжээнд процедурын шинэчлэлт хийхийг зорин ажиллаж байна. 

-Бодь Даатгал хөгжлийн дараагийн шатруу алхжээ. Тэгвэл цаашдын зорилго тань юу вэ?

- Бидний хийсэн шинэчлэлд хэрэглэгчид сайн үнэлгээ өгөөд эхэлсэн байна. Даатгалын үйлчилгээний хэрэглэгчийн сэтгэл ханамж эрс нэмэгдсэн, даатгалын хураамжийн нийт орлогоор зах зээлд тэргүүлж эхэлсэн зэргээс шинэчлэлийн үр дүнг харж болно. 

Бидний цаашдын зорилго бол аливаа эрсдэл тохиолдохоос урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч ажиллах болно. Жишээ нь бид 10 жилийн сургуулиудын гадна орчинд тэмдэг тэмдэглэгээ, хайс, хурд сааруулагчзэргийг өөрсдийн зардлаар үнэгүй хийж өгдөг. Энэ нь хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх, эрсдлийг бууруулах, зам тээврийн ослыг бууруулах зорилготой.

Ер нь даатгалын компаниуд нийгмийн амар тайван байдлын төлөө ажиллаж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж байдаг. Тэр ч жишгээр бид нийгэмд бүр их эерэг нөлөө, өөрчлөлт авчрахыг зорин ажиллах болно. 

Аливаа хохирол, эрсдлээс зайлсхийж, урьдчилан сэргийлж, удирдаж чадаж байгаа эсэхээс хамаарч даатгуулагчийн даатгалын хураамж нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь жилд 3 удаа зам тээврийн осол хийсэн жолоочийн даатгалын хураамж нь тэр хирээрээ ихсэж байдаг.

Мэдээж хэн ч өндөр шимтгэл хураамж төлөхийг хүсэхгүй, мөн хүний эрүүл мэнд, амь нас хохироохыг хүсэхгүй. Тиймээс аль болох дүрэм зөрчихгүй, осол аваар гаргахгүй, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, даатгалын түүхээ цэвэр байлгахыг эрмэлзэнэ.

Бид ч мөн ижил зорилготой учир замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчдөггүй жолооч нарыг бий болгохоор олон талын хамтын ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь эргээд нийгэмдээ эерэг сайн нөлөө үзүүлэх юм.  

-Та бүгдийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.