Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX MONGOLIA -ийн 9 дэх салбар нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX Монголд албан ёсоор франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж, Улаанбаатар хотод нийт 10 салбар буюу брокер оффис, 170 гаруй агенттайгаар олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн итгэлийг олж, хэдийнээ танил болжээ. 

Эрч хүчээр дүүрэн тэдний хурдтай өсөлт, амжилт нь зөвхөн Монголдоо төдийгүй дэлхий дахинд ч батлагджээ. Өнгөрсөн 2 дугаар сард болсон үл хөдлөх хөрөнгийн хамгийн том чуулга уулзалтаас үйл ажиллагаагаа явуулаад 1-3 жил болж буй улсуудаас шилдэг бүсээр шалгарсан байна.

RE/MAX MONGOLIA ШИНЭ БРОКЕР ОФФИС БОЛОХ RE/MAX PLATIN 4 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДӨР УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД БУЮУ СҮХБААТАР ДҮҮРЭГ, GB CENTER-ИЙН 5 ДАВХАРТ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

РЕМАКС Платин оффис албан ёсны франчайз эрхээ Монгол дахь бүсийн төв оффисоос авснаас хойш дөрвөн сарын дотор ийнхүү оффисоо албан ёсоор нээж байгаа юм.

RE/MAX Platin оффисийн брокер эзэмшигч Б.Батгэрэл нь АНУ-д санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд бизнесийн салбарт олон жилийн ажлын туршлагатай шилдэг залуусын нэг юм. 

Тэрээр АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS) Олон Улсын Реалтор гишүүнчлэлтэй бөгөөд мөн Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Итгэмжлэгдсэн Мэргэжилтэн (Certified International Property Specialist) цол тэмдэгтэй. Энэхүү зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хамгийн том зэрэг юм. RE/MAX Platin оффис нь одоогийн байдлаар 11 агенттайгаар үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьж байна.

Нээлтийн арга хэмжээнд хотын төвийн оршин суугчид, RE/MAX-ийн Монгол дахь албан ёсны мастер франчайз бүсийн эзэмшигч, ерөнхий захирал Н.Батбаатар болон гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, RE/MAX-ийн брокер оффисуудын удирдлагууд, агентууд, Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн төлөөлөл, Барилга, Банк, Хуулийн фирм, Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөгчид зэрэг 200 гаруй зочид тус тус хүрэлцэн иржээ. 

RE/MAX-ийн брокер оффисууд нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилготойгоор ажилладаг бөгөөд дэлхийн 110 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог юм.

Тун удахгүй RE/MAX VIP оффис Баянзүрх дүүрэгт Жуковын музейн хажууд, RE/MAX Star брокер оффис Нэгдүгээр сургуулийн урд энэ 5 сард нээлтээ хийхээр хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртсоор л…

Ийнхүү RE/MAX-ынхан хотын төвд оршин суух хэрэглэгч нартаа үл хөдлөх хөрөнгийн хамгийн шилдэг үйлчилгээг хүргэх боломжтой боллоо. RE/MAX ын брокер оффисуудтай холбогдохыг хүсвэл www.remax.mn вэб сайтаар зочлоорой. 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.