Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран өнгөрсөн онд манай улсын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын хөгжил, улсын төсвийн бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Төрийн ордонд зохион байгууллаа.
16 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэсний шилдэг компаниудын бүтэн жилийн үйл ажиллагаа, ололтыг үнэлж дүгнэдэг, цаашдын амжилтад нь урам зориг нэмдэг нэр хүндтэй ёслол юм.
ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа, бизнесийн байгууллагын тухайн жилд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлжээ. Үзүүлэлтийг дүгнэхдээ, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудаас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу шалгаруулсан байна.
2016 оны ТОП-100 шалгаруулалтад үндэсний групп компаниудаас М-Си-Эс группийн 11 компани шалгарч, өнгөрсөн жилд хүрсэн амжилтаа дахин бататгасан нь онцлох үйл явдал боллоо.
Тухайлбал, энэ удаад М-Си-Эс Холдинг ХХК, М-Си-Эс Интернэйшнл ХХК, Юнител ХХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, М-Си-Эс Проперти ХХК, М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Спирт бал бурам ХХК, СББ Трейд ХХК, Шангри-Ла Улаанбаатар ХХК, Юнивишн ХХК, Анунгоо ХХК-иуд шалгарчээ.
Тус групп нь 2016 онд нийтдээ 229 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн бөгөөд сүүлийн 6 жилийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг Монгол Улсынхаа санд оруулжээ.
Өнгөрсөн онд М-Си-Эс группийн компаниуд эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтуудыг цогцлоож ашиглалтад оруулжээ.
Энэ үеэр М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “Эдийн засгийн байдал өнгөрсөн жил амаргүй байсан ч М-Си-Эс групп татвар төлөлтийн хэмжээгээ нэмэгдүүлж, дараах бүтээн байгуулалтуудыг амжилттай хийлээ. Тухайлбал,
Үндэсний инженер, техникийн ажилтан, ажилчдын мэргэжлийн өндөр ур чадварыг сорьсон эдгээр бүтээн байгуулалтын далайцтай үйл ажиллагаанд дотоодын 500 орчим компанийн 10,000 гаруй хүн ажиллажээ” гэсэн юм.