Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт генералуудын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт генералууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэст нийт генералууддаа “Генералуудын өдөр”-ийн баярын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Үеийн үед, цагийн цагт туурга тусгаар Монгол Улсынхаа бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж, туг сүлд нь босоо заяат үндэс язгуураа мандуулан бадраах их үйлсийн тэргүүн эгнээнд манай генералууд магнайлан, хүн ардынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө нэгэн насны амьдралаа зориулсан гавьяатнууд билээ.

Эрх зүйт төрийнхөө түшиг тулгуур, эгэл олныхоо өмөг түшиг болж, дархан хилээ бататган хамгаалж, даяар олноо хүндэтгэн дээдэлж, хууль шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиулах үйл хэргээрээ үлгэр дуурайл үзүүлж, генерал хэмээх эрхэм дээд цолыг нэр төртэй өргөж яваа та нараараа бахархаж байна.

Эх орноо зүрхэн тушаа нандигнаж, эр цэргийн ёсоор өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, илд мэт хатан зориг, илч гэрэлт халуун сэтгэлийн дуудлагаар Монгол улсын төлөө зүтгэсэн зүтгэл тань бууршгүй өндөр, буцашгүй дайчин билээ.

Та бүхэндээ Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, алдар суу тань тэнгэр мэт өндөрт мандаж, алтан мөрдэс тань наран мэт өнөд гялалзахыг хүсэн ерөөе.

Монгол генералуудын алдар үүрд бадартугай.

 

Эх сурвалж: ХЗДХЯ