Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт Ерөнхий сайдад хүргүүллээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдан батлагдсан Онцгой албан татварын тухай хуулиар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинаар онцгой татвар авахаар хуульчилсан.

Уг хуулиар дээрх автомашинуудаас авах татварын хэргэжих хугацаа 2017 оны 05 дугаар 01-ээс эхлэх юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ноогдуулдаг.

Гэтэл шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр болсон байна. 

Иймд дээрх хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулан засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, улсын их хуралд яаралтай өргөн барьж батлуулахыг хүсч байна" гэжээ. 

 
 

 

Зураг
14 | 18 | 20 цаг