Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжээс 6 дугаарт эрэмбэлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 28
Сурталчилгаа

Монгол улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2017 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт боллоо.

Энэхүү шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас  ХасБанкийг үндэсний хэмжээний шилдэг 100 Аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн шилдгээр өргөмжилсөн юм.

16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл орж ажилласны дээр эдгээр байгууллагын 2016 оны албан ёсны тоон үзүүлэлтэд тулгуурлан ТОП-100 ААН-ийг шалгаруулсан байна.

 

Компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар салбартаа тэргүүлэгч ХасБанк нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй 86 салбар нэгж, цахим сувгаар дамжуулан 700 мянга гаруй хадгаламж эзэмшигч, зээлдэгчиддээ санхүүгийн үйлчилгээг хүргэж Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, 2016 онд бид нийт орлогынхоо 58% буюу 165 тэрбум төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд болон эх үүсвэр олгогч санхүүгийн байгууллагад хүүний орлого, 20% буюу 56 тэрбум төгрөгийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, 1300 ажилтны цалин хөлс, 10 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төлөх зэргээр нийт 300 орчим тэрбум төгрөгийн үнэ цэнийг ард иргэдийн амьдрал, эдийн засагт бий болгожээ.

Мөн хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээлийн хүүг бууруулж, АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх зэрэг үйлчилгээний шимтгэлийг 0 төгрөг болгосон нь олны талархлыг хүлээгээд зогсохгүй салбарын бусад банкуудыг ч араасаа дагуулсан явдал болсон юм.

Түүнчлэн өнгөрсөн онд дэлхий дахинд нэр хүндтэй Global Finance, The Banker сэтгүүлүүдээс ХасБанкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тус бүр 2 дахь удаагаа тодруулсан нь бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг байлаа.

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.