Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүнг нэгтгэж байна

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн А/ 08 тоот тушаалаар баталсан “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу 330 сум, нийслэлийн 152 хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт өрхийн 99.5 хувьд буюу 579,162 өрхөд хүрч ажилласан байна.

Мэдээлэл цуглуулах үед цас зуд, шар усны үед, малын гоц халдварт өвчний улмаас зарим аймгуудад онцгой нөхцөл байдал үүсэж, мэдээлэл цуглуулалтад нөлөөлсний улмаас төлөвлөсөн өрхийг бүрэн хамруулахад хүндрэлтэй байсан. Энэхүү байгалийн хүчин зүйлсээс шалтгаалан мэдээлэл цуглуулалт дууссанаас хойш тав хоног сунгаж, самналт хийх замаар мэдээллийн сан дахь өрхийг бүрэн хэмжээнд хамруулахаар ажилласан. Яг одоо өрхүүдээс авсан мэдээллийг нэгтгэх ажил явагдаж байна.

Мэдээлэл цуглуулах ажилд гэрээт тоологч, шивэгч, жолооч зэрэг гэрээт ажилтнаас гадна нийгмийн халамжийн салбарын ажилтнууд болон хөтөч, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд, удирдлага хяналтын багийнхан зэрэг нийт 7,238 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж дуусгалаа.

Мэдээллийн сангийн дотоод нийцлийг шалган өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс цуглуулсан мэдээллийн зарим чухал үзүүлэлтүүдийг ижил төрлийн бусад сангуудтай тулган шалгах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд мэдээллийн сан дахь өрхийн гишүүдийн регистрт суурилсан шалгалтыг хийх зорилгоор хамтран ажиллах байгууллагууд болох Үндэсний статистикийн хороо, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газруудад хүсэлтээ хүргүүлээд байна.

Зураг