Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Юнайтед Айрлайнз хохирсон зорчигчтой нууц тохиролцоо хийж, гомдлыг нь буцаалгалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 9-нд Чикаго хотоос хөөрөх гэж байсан Юнайтед Айрлайнзийн онгоцонд албан хэрэгцээнд зориулж суудал гаргахын тулд вьетнам гаралтай америк иргэн Дэвид Даог хүч хэрэглэн буулгасан нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон явдал байлаа. Эхэн үедээ компани зорчигчийг буруутгаж байсан нь олон нийтийн уур бухимдлыг дэврээсэн юм.

Энэ хэргээс болоод Юнайтед Айрлайнзийн нэр хүнд ихээр унаж, гүйцэтгэх захирал Оскар Муноз олон нийтээс уучлал гуйж байв. Хохирогч болсон 69 настай эмч Дэвид Даогийн хамар, шүд хугарсан тухай өмгөөлөгч нь зарлаж, Юнайтедын эсрэг шүүхдэхээр бэлдэж эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Юнайтед Айрлайнз иргэн Дэвид Даотай тохиролцоонд хүрч, шүүхээс гомдлыг нь татуулахаар болсон байна. Ямар хэмжээний мөнгөн дүнгээр тохирсныг талууд нууцалжээ.

Юнайтед Айрлайнз компани өчигдөр үйлчлүүлэгч төвтэй компани болохоор журмандаа өөрчлөлт хийж эхэлснээ зарлан суудал чөлөөлөхийг сайн дураараа зөвшөөрсөн зорчигчид $10,000 хүртэл нөхөн олговор өгч байхаар болсон байна. Зорчигч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд хүч хэрэглэхгүй байхаа тэд амлажээ. Шинэ журам өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа.

Дэвид Даог хүч хэрэглэн буулгахаасаа өмнө нисэх багийнхан түүнд $1,000-ын нөхөн олговор санал болгож байсан гэнэ. Гэвч Дао эмч зөвшөөрөөгүй тул хүчээр буулгасан юм.

 

Эх сурвалж: AFP

Зураг
13 | 7 | 6 цаг