Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаа эзэмшигчид хуралдана

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэс Таван толгой" компанийн байранд

08:00 цагаас "Эрдэнэс Таван толгой" компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өөрийн байрандаа хийх гэж байна. Тус компанийн хувьцааг 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшиж буй. Энэ хурлаар 2016 оны ажлын үр дүн болон 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах аж. 

МҮЭСТО-нд

09:00 цагаас ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд зохиогдох Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 

10:00 цагаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1,000 ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулна. 

НМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагаас Шатахуун түгээх станц, автомашины хийн түлшний станцуудад хийгдсэн хяналт шалгалт, зарим барилгын материалын /цемент/ орц найрлага өөрчлөн хийж байсан зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ. 

ХХААХҮЯ-ны байранд

10:30 цагаас Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Хүний эрхийн хуульч нар “Хэвлэлийн эрх чөлөө зөрчлийн хуулийг эсэргүүцэж ” мэдээлэл хийнэ.

ШУА-ын II байранд

11:00 цагаас Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд "Хятадын 24 төрийн түүх" 58 боть ном хандивлах үйл ажиллагаа болно.

Улаанбаатар чуулгын хоёр давхарт

12:00 цагаас "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн нээлт болно.