Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн удирдлагууд генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Сүхбаатар дүүрэг
2017 оны 4 сарын 27
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн удирдлагууд генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Монгол цэргийн бүх шатны албыг хашиж, эрдэм мэдлэг, ур ухаан нь тэгширсэн эрхэм генералууддаа баяр хүргэе.

Бид хийж хэрэгжүүлж буй ажилдаа та бүхнийхээ үнэтэй санал, зөвлөгөөг сонсч, хамтран ажиллахад бэлэн байгаа.

Эрхэм хүндэт генералуудынхаа гэр бүлд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.

Сонирхуулахад, Сүхбаатар дүүрэгт 15 генерал цолтон байдаг аж.