Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машинаас авдаг боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой болж байна.

Тодруулбал, Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг өнөөдрөөс эхлэн /2017.04.26/ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаас авах боломжтой боллоо.

Ингэснээр орон зай, цаг хугацааны хязгаарлалт арилж, улсын хэмжээнд байршуулсан 108 ТҮЦ машинаас:

  1. Нэрийн дансны мэдээлэх хуудас,
  2. Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа,
  3. Ажил олгогчийн лавлагаа,
  4. Халамж үйлчилгээний газар өгдөг лавлагаа зэрэг дөрвөн төрлийн лавлагаа мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.

Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийгмийн даатгалын цаасан лавлагааг халж, нийгмийн даатгалын үйлчилгээний цахим машиныг 2014 оноос үйлчилгээнд нэвтрүүлсэн.

Энэ хугацаанд иргэд байгууллагаас нийт 795,000 удаа хандалт хийж лавлагаа мэдээлэл авсан байна. Ийнхүү Төрийн үйлчилгээний цахим машинтай холбосноор үйлчилгээний хүртээмж улам сайжрах юм.

 

Эх сурвалж: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар