Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

2011 оны газар хөдлөлтийг зөвтгөсөн үг хэлсэн Японы сайд огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газрын гамшгийн дараах бүтээн босголтыг хариуцсан сайд бодлогогүй үгнээсээ болж огцрох өргөдлөө өнөөдөр өглөө ерөнхий сайд Шинзо Абэд өгсөн байна. Ерөнхий сайд түүний хүсэлтийг тэр дор нь хүлээж авчээ.

Сайд Масахиро Имамура өчигдөр үг хэлэхдээ 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами нь Токио орчимд биш, Японы зүүн хойд бүсэд тохиолдсон нь “сайн хэрэг” гэж хэлсэн юм.

Өргөдлөө өгсний дараа сайд сэтгүүлчдэд “Би зүүн хойд нутгийн ард иргэдийн сэтгэлийг эмзэглүүлэх үг хэлсэндээ харамсаж, гүнээ уучлал гуйж байна” гэж ярьжээ.

“Гамшиг Тохоку мужид болсон нь сайн хэрэг. Хэрвээ Токио орчимд ийм гамшиг тохиолдсон бол хохирол нь асар том болох байлаа“ гэж тэр өчигдөр болсон арга хэмжээний үеэр ярьсан юм. Түүнтэй хамт ерөнхий сайд Шинзо Абэ байсан гэнэ.

2011 онд болсон гамшгийн улмаас 15,893 хүн амиа алдаж, 2,553 хүн сураггүй болсон юм. Сөрөг хүчнийхэн Имамуро сайдыг огцруулах нь хангалтгүй, ийм хүнийг сайдаар томилсон Шинзо Абэд хариуцлага тооцох ёстой гэж байна.

 

Эх сурвалж: Japan Today