Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн шумбагч хөлөг Өмнөд Солонгосын Бусан боомтод ирлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын байлдааны шумбагч хөлөг өнөөдөр Өмнөд Солонгосын Бусан боомтод ирж байрласан байна.

USS Michigan нэртэй цөмийн шумбагч хөлөг Хойд Солонгост дарамт үзүүлэхээр ирж байгаа Америкийн цэрэг, зэвсгийн хүчний нэг хэсэг болж байгаа гэнэ. Ардын Армийн 85 жилийн ойн өдрөө Ким Жон Ун их бууны сургуулилалт хийж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн бол Өмнөд Солонгосын тэнгисийн хүчин Солонгосын хойгийн баруун тэнгист АНУ-ын сөнөөгч хөлөгтэй хамтарсан бэлтгэлд гарчээ.

Удахгүй тэдэнтэй АНУ-ын USS Carl Vinson тэргүүтэй цохилтын бүлэглэл нэгдэх юм. Өнөөдөр бас Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын элч төлөөлөгч У Давэй Японд айлчилж, тус улсын гадаад хэргийн яамныхантай уулзаж байгааг Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшиде Суга мэдээлсэн байна.

У Давэй маргааш Японы цөмийн асуудал хариуцсан албаныхантай уулзахаар төлөвлөжээ.

Солонгосын хойгийн усанд АНУ-ын төвлөрүүлж байгаа зэвсгийн хүч:

 

 

 

Эх сурвалж: Telegraph