Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 25
Сурталчилгаа

ХААН Банкнаас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Ж.Питер Морроу агсны нэрэмжит банкны олимпиадын шилдгүүд тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын оюутнуудын дунд тус олимпиадыг 04-р сарын 22-25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа. 

 

Олимпиад актив пассивын удирдлагаар болон банк санхүүгийн ерөнхий мэдлэг,  нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр явагддаг. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн 12 их дээд сургуулийн 20 багийн 100 гаруй шилдэг оюутан ганцаарчилсан болон багийн төрөлд оюун ухаанаа сорьж өрсөлдсөнөөс

Ганцаарчилсан төрөлд:

  • тэргүүн байрт СЭЗИС-ийн оюутан 4-р дамжааны оюутан Б.Ган-Эрдэнэ,
  • дэд байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг,
  • гуравдугаар байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Баярмагнай,
  • дөрөвдүгээр байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Мөнхзул,
  • 5-р байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан Э.Алунгуа нар тус тус шалгарч батламж, мөнгөн шагнал болон ХААН Банкинд ажиллах урилгаа гардан авлаа.

Тус олимпиадын дэд байрт шалгарсан СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг Ж.Питер Морроу захирлын нэрэмжит олимпиадын анхны ялагч бологч өргөмжлөл, сургалтын төлбөрийн 500,000 төгрөгийг тэтгэлгийн эзнээр тодорлоо.  

 
 
 
 
 
Багийн төрөлд МУИС-ийн Beyond баг дэд байр шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗДС-ийн IFERAS баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 1,5  сая төгрөгийн эзэд боллоо. Харин Ж.Питер Морроу захирлын нэрэмжит шагналыг МУИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг гардан авч, нэрэмжит олимпиадын анхны ялагчаар тодорлоо.  

Энэ жил Дархан дээд сургууль болон МУИС-ын Орхон сургуулиуд оролцсон нь олимпиадын оролцогчдын цар хүрээг харуулж байна. ХААН Банкны анхны Гүйцэтгэх захирал Ж.Питер Морроу агсны нэрэмжит олимпиадын эхний 5 байрын ялагчдад ХААН Банкинд ажиллах урилга өгдөг уламжлал нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцоллоо. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.