Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос их бууны сургуулилалт хийж, Хятад анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хойд Солонгосын ардын армийн 85 жилийн ойн өдөр. Энэ түүхэн ойг тохиолдуулан тус улс зүүн эргийнхээ Вонсан хот орчимд өргөн хэмжээний их бууны дадлага сургуулилалт явуулж байгаа тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ. Сургуулилалтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдаж байгаа гэнэ.

Үүнээс гадна Хойд Солонгосын дэглэмийг цөмийн болон пуужингийн туршилтын аль нэгийг хийхэд бэлэн болоод байгааг эх сурвалжууд баталж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр бас Хятадын коммунист намын сонин болох “Global Times” Хойд Солонгост анхааруулга өгсөн өгүүлэл нийтэлжээ. Сонинд өгүүлснээр Хятад улс энх тайвныг хүсч байгаа хэдий ч “үүсээд байгаа нөхцөл байдалд” Бээжингийн үзүүлэх нөлөө маш их хязгаарлагдмал болсныг хэлсэн байна.

Мөн “Вашингтон, Пьёньяны хоорондын зөрчил оргилдоо хүрээд байгаа” бөгөөд “хил хязгаарыг давбал эргэж буцах аргагүй болно” гэж Хойд Солонгосын дэглэмд анхааруулжээ.

Хэрвээ дайн гарахад хүрвэл ”талууд бүгд хор хохирол амсах ба тэдгээрээс Хойд Солонгос хамгийн ихээр хохирох нь тодорхой” гэж тус өгүүлэлд бичсэн байна.

2015 онд болсон цэргийн сургуулилалтын дүрс бичлэг:

 

Эх сурвалж: Korea Times