Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосчууд 67 нас хүрсэн хүнийг настай хүнд тооцохоор болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Hyundai Research Institute (HRI) судалгааны байгууллага Өмнөд Солонгосын иргэд хамгийн багадаа хэдэн настай хүнийг хөгшин хүн гэж үзэх талаар судалж, өнөөдөр үр дүнг нь танилцуулжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс дунджаар 67.2 наснаас эхлэн хүнийг хөгшинд тооцно гэж хариулсан байна. Оролцогчдын насны хувьд 20-оод насныхан 65.7 наснаас эхлэн хүнийг хөгшин настайд тооцно гэсэн бол 60- гарсан хүмүүс 69 насыг хөгшинд тооцогдох босго гэж үздэгээ илэрхийлжээ.

2009 онд явуулсан ийм судалгаагаар өндөр насны босгыг 66.4 гэж байсан юм.

Хүн ам ерөнхийдөө хөгширч байгаа тул дээрх тоо цаашдаа нэмэгдэнэ гэж судлаачид дүгнэж байна. Өмнөд Солонгосын хүн амын 13.2 хувь нь 2016 оны байдлаар 65-аас дээр настай байсан бол 2030 онд 24.5 хувь, 2060 онд 41 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий.

Судалгаанд оролцогчдын 92.8 хувь нь ахмад насандаа ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжиж, хэрвээ ажил олгогч байсан бол ахмадуудыг ажилд авна гэж хариулжээ.

Судалгааг нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 8-ны хооронд 1,005 насанд хүрсэн хүнээс авсан байна.

 

Эх сурвалж: Korea Times