Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбооны ФИДИК гэрээний сургалт амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 25
Сурталчилгаа

Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны ФИДИК гэрээний нөхцөл нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын санхүүжилттэй дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарын бүтээн байгуулалтын том төслүүдийн үндсэн жишиг баримт бичиг болж дэлхий дахинд түгээмэл хэрэглэгддэг.

Энэхүү гэрээний нөхцлийн тухай цогц ойлголтыг өгч, үр дүнтэй хэрэглэх боломжийг олгох зорилготойгоор ФИДИК гэрээний сургалтыг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс ХХН нь ECV Consultancy (European Construction Ventures Limited)-тай хамтран 2017 оны 4 сарын 17-19-ний өдрийн хооронд Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтыг ECV талаас ФИДИК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, олон улсын хэмжээний барилга угсралт, тээвэрлэлтийн удирдлага, зөвлөх ажлын салбарт гол төлөв гүйцэтгэх удирдлагын түвшинд ажилласан, дөч гаруй жилийн туршлагатай, Английн мэргэшсэн зөвлөх инженер, Лондон хотноо байрлах Империал Коллежийн Тээвэрлэлтийн тэнхимийн зочин профессор Роберт Кохрэйн удирдан, Монгол талаас хамтран зохион байгуулж буй “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн захирал Г.Батбаяр Монголын эрх зүйн орчин, онцлогт тохируулан хэрэглэх практик хэрэглээний талаас нь хүргэсэн байна.

Энэхүү сургалт нь оролцогчдод ФИДИК гэрээний бүтэц, практик хэрэглээг тайлбарлаж, талуудын эрх, үүргийн хуваарилалт, гэрээний загварыг зөв сонгож хэрэглэх, гэрээний төлбөрийн болон бусад маргаан шийдвэрлэх аргачлалын талаар цогц ойлголтыг өгөхийн зэрэгцээ цаашид захиалагч, зөвлөх, туслан гүйцэтгэгчийн алийг ч төлөөлөн ФИДИК гэрээтэй ажиллах боломжийг олгосноор энэ удаагийн сургалт онцлогтой боллоо.

 

Сургалтанд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар зэрэг төрийн байгууллагууд, М-Си-Эс Интернэйшнл, Престиж групп, МСPC, Вестас, Голомт банк зэрэг банк, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын төслийн хэрэгжилтэнд оролцдог компаниуд идэвхитэй оролцсон байна.

Уг сургалттай холбоотой мэдээллийг contact@bnp.mn хаягт хандаж авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.