Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны Батлан хамгаалахын сайд огцорлоо

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Талибан бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасны хариуд Афганистаны хойд хэсгийн армийн бааз руу зэвсэгт этгээдүүд дайралт хийжээ. Халдлагын улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн байна. 

Афганистаны Засгийн газрыг дэмжигч хүчин Кундуз болон Багхлан муж дахь Талибан бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасан аж. Үүний хариуд Талибан бүлэглэл Афганистаны хөгжингүй, олон хүн амтай Мазарэ Шариф хотын ойролцоох цэргийн хуаран руу дайралт хийжээ. 

Цэргийнхний хувцсаар халхавчилсан Талибаны зэвсэгт дайчид армийн бааз руу дайрч, зургаан цагийн турш буудалцаан үргэлжилсний эцэст, тус улсын 138 цэрэг амь үрэгдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм. 

Тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор Афганистаны Батлан хамгаалахын сайд, штабын даргынхаа хамт албан тушаалаасаа огцорчээ. Афганистаны Батлан хамгаалахын сайд Абдуллах Хабиби, Үндэсний армийн штабын дарга Кадам Шах Шахим нар өчигдөр албан ёсоор үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Ерөнхийлөгч Гани хүлээн авсан байна. Афганистанд АНУ-ын 8,400, НАТО-гийн 6,000 цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

Зураг