Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гана улсын хүн амын 7 хувь нь “Ногоон Карт”-ны сугалаанд оролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон орны иргэдийн хувьд АНУ-ын ногоон картны сугалаанд оролцож, Америк мөрөөдлөө биелүүлэх сонирхолтой байдаг.

Тэгвэл тэдгээрийн дотроос Африкийн Гана улсын иргэд хамгийн их сугалаанд оролцдог нь тоо баримтаас харагджээ. 2015 оны байдлаар 1.73 сая хүн Ганаас ногоон картны сугалаанд оролцсон гэсэн тоо байна.

Гана улс 25 сая хүн амтай гэвэл энэ нь нийт хүн амын 7 хувь болж байгаа юм. Хүн амт олонтой Нигери, Бангладеш улсууд горилогчдын тоогоор тэргүүлдэг ч 2013, 2015 онуудад тэднийг сугалаанаас хассан нь бусад орны иргэдэд боломж олгох зорилготой ажээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд 50,000 хүн ногоон картаар АНУ-д цагаачилсан байна.

Ногоон картны сугалаанд хамгийн их иргэн нь оролцсон орнууд 2015 оны байдлаар:

Америкт цагаачлахыг мөрөөдөгч олонтой Гана улсад үүнийг дагаад хууль бус бизнес цэцэглэж байна. Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ганын нийслэл Акра хотод хуурамч АНУ-ын элчин сайдын яам ажиллаж байсныг хаасан юм. Тэд долоо хоногт гурван удаа иргэдээс визний хүсэлт хүлээн авч, нэг иргэнээс $6,000 орчмыг хураадаг үйл ажиллагааг 10 жил орчим явуулсан байжээ.

Сүүлийн жилүүдэд Ганын эдийн засаг доройтож байгаа нь ногоон картны эрэлтийг улам нэмэгдүүлжээ. Өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан шинэ засгийн газар 110 сайдтай, Ганын түүхэнд хамгийн том сайд нарын танхим байгуулсан нь улс орныхоо эдийн засгийг аврах зорилготой нь холбоотой гэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz