Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим хуудас хэн сайн хийх вэ?" уралдаанд оролцохыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 3
Сурталчилгаа

Мэдээлэл Технологийн бизнес эрхлэх сонирхолтой залууст зориулсан вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээний удирдамж

 

Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА болон Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан MKIT сургалтын төв нь Монголын Мэдээлэл Технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, IT-ийн бизнес эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус сургалтын төв нь Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран IT-ийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой баг болон хувь хүнийг дэмжих Бизнес Инкубатор төслийн хүрээнд вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээнийг зохион байгуулж байна.

 

Уралдааныг зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагууд:

  • MKIT сургалтын төв
  • Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА
  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
  • Нийслэлийн мэдээллийн технологийн газар

Тэмцээний агуулга:

  • Өгөгдсөн логонд тулгуурлан өөрийн бүтээлч сэтгэлгээг харуулсан худалдааны сайтын wordpress темплет зохион бүтээх.

Оролцогчдын ур чадварыг шалгахын тулд бид бүтээлд дараах шаардлагыг тавьж байна:

  • Компани болон бүтээгдэхүүний танилцуулга хэсэгтэй байх.
  • Бараа захиалах алхмаас эхлэн төлбөр тооцоо хийгдэх алхам хүртэлх бүх үе шатуудыг агуулсан байх гэх мэт.

Бүтээлийг шалгаруулахдаа дараах зүйлсийг харгалзана.

  • Шинэлэг санаа, уран сэтгэмж
  • Өгөгдсөн хугацаанд хийгдсэн эсэх
  • Бүтээлийн загвар, дизайн
  • Бүтээл бүрэн ажиллагаатай байх(wordpress админ хуудаснаас шаардлагатай тохиргоог хийдэг байх)
  • Бэлэн plugin болон темплет ашиглахгүй байх
  • Дизайны онцлог, хөгжүүлэлт, нэвтрүүлэх боломж.

Анхаарах зүйлс:

  • Өөр хүний өмнөөс шалгаруулалтанд оролцох боломжгүй бөгөөд бүтээлийг оролцогч баг болон хувь хүнийг төлөөлж буй хүний жинхэнэ нэрээр хүлээн авна.
  • Бусад адил төрлийн шалгаруулалтын бүтээлүүдээс хуулбарлах, өөр хүний бүтээл болон нэрийг хулгайгаар ашигласан нөхцөлд бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй.  
  • Өмнө нь арилжаалагдсан, одоо ашиглагдаж байгаа бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй.
  • Оролцогч нь нэгээс олон тооны бүтээлийг ирүүлэх боломжтой бөгөөд нэг баг болон хувь хүн нэг л удаа сонгогдох боломжтой. Иймээс олон тооны бүтээлийг ирүүлэхдээ бүтээл тус бүрийг бүртгүүлэх шаардлагатай.
  • Тэмцээнд ирүүлсэн бүтээлтэй холбоотой бүх хууль зүйн хариуцлагыг оролцогч хариуцах бөгөөд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагч тал эзэмшинэ.
  • Шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгуурыг хангасан бүтээл байхгүй тохиолдолд шилдэг бүтээл шалгаруулахгүй бөгөөд шагналын агуулга өөрчлөгдөж болно.

Хамрах хүрээ:

  • Мэдээлэл Технологийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой,
  • Вэб хөгжүүлэх, вэбийн дизайн гаргах чадвартай,
  • Бүтээлч нээлттэй сэтгэлгээтэй хүн бүхэн оролцох боломжтой.

Уралдааны хугацаа:

  • Бүтээл хүлээн авах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл.
  • Шүүлтийн хариу гарах өдөр: 2017 оны 5 дүгээр сарын 15
  • Шагнал гардуулах өдөр: 2017 оны 5 дүгээр сарын 19

Жич : Шагнал гардуулах ёслолын хугацаа нь зохион байгуулагчдын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно.

Шагналын сан:

  • Тэргүүн байр (баг болон хувь хүн): 2 сая төгрөг
  • Дэд Тэргүүн байр (баг болон хувь хүн): 1 сая төгрөг
  • Шилдэг 3-н байр (баг болон хувь хүн): тус бүр 500 мянган төгрөг
  • Нийт шагналын сан 4,500,000 төгрөг

Жич : Шалгаруулалтанд тэнцсэн баг болон хувь хүнд дараах боломжуудыг олгоно:

  • Бизнесийн дэмжлэг болон компаниа бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • MKIT сургалтын төвөөс нэг жилийн турш бизнес инкубатор төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх
  • Оффисын өрөө, компьютер, сүлжээгээр үнэ төлбөргүй хангах
  • Гэрээнд үндэслэн MKIT төвөөс сар бүр үйл ажилгааны зардал (300,000₮-500,000₮) олгоно.

Вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах уралдаанд хэрхэн оролцох вэ?

  • Бүртгэлийн маягт бөглөх (MKIT.mn вэб хуудаснаас татаж авах боломжтой.)
  • Бүтээлийг CD/USB-ээр авна.
  • Бүтээлийг MKIT сургалтын төв дээр хүлээн авна.

Холбоо барих:


Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, Б корпус, 2 давхарт MKIT сургалтын төв

Утас: 70122999, 70122979

Цахим хуудас: www.mkit.mn, https://www.facebook.com/mkitcenter/ 

mkit.center@gmail.com