Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Юнайтед Айрлайнзийн дуулианы дараа Дельта нөхөн олговрын хэмжээгээ эрс нэмэгдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дүүрэн зорчигчтой онгоцноос албан хэрэгцээндээ зориулж суудал чөлөөлөхийн тулд зорчигчоо хүчээр чирч буулгасан Юнайтед Айрлайнз компанийн нэр хүнд эрс унаад байгаа. Хүчирхийлэлд өртсөн Ази гаралтай Америк зорчигчийн хамар хугарч, хоёр шүд нь хугаран, тархи хөдөлснөөс гадна сэтгэл санааны хохирол амссан гэдэг үндэслэлээр Юнайтед Айрлайнз компанийг шүүхдэхээр бэлдэж байгааг өмгөөлөгч нь мэдээлсэн юм.

Тэдний алдаанаас сургамж авсан Америкийн авиа компаниуд бодлогодоо өөрчлөлт оруулж эхэлжээ. Тухайлбал Дельта компани сайн дураар суудлаа өгсөн зорчигчид өгөх нөхөн олговрын хэмжээг бараг $10,000 хүртэл нэмэгдүүлсэн байна.

Дельта компанийн дотооддоо зарласан журмын өөрчлөлтөд нисэх буудлын энгийн ажилтан нь суудлаа чөлөөлсөн зорчигчид $2,000 хүртэл төлбөр төлөх эрх мэдэлтэй болж байгаа бол удирдах түвшний ажилтан нь $9,950 хүртэл мөнгөөр тохиролцох эрхтэй болжээ.

Өмнө нь дээрх нөхөн төлбөрийн хэмжээ дээд тал нь $800 ба $1,350 тус тус байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press