Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Шиг шоколадтай бялуугаар дайлж байхдаа Сирийн цохилтын тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Флоридад оройн зоог барьж байхдаа Сирид хийсэн агаарын цохилтынхоо тухай Хятадын төрийн тэргүүнд мэдээлснээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ.

Fox Business сувагт ярихдаа Трамп энэ тухай дэлгэрэнгүй ярьсан байна.

“Бид хоолоо идээд дуусаж байлаа. Дараа нь амттан ирсэн. Та нарын хэзээ ч харж байгаагүй гоё шоколадтай бялууг бид амталсан юм. Ши дарга тун тааламжтай идэж байсан” гэж Трамп ярьжээ. Яг тэр үед генералуудаасаа мэдээлэл аваад байсан Трамп “ноён ерөнхийлөгчөө, надад танд тайлбарлах нэг зүйл байна. Бид дөнгөж сая 59 ширхэг пуужинг Сири рүү харвачихлаа. Таныг үүнийг мэдээсэй гэж би хүсэж байна” гэжээ.

Түүний цочир мэдэгдэлд Ши Жиньпин хэрхэн хариулсныг асуухад Трамп “Тэрээр 10 секунд чимээгүй болсноо орчуулагчаасаа дахиж хэлэхийг хүссэн нь сайны тэмдэг биш гэдгийг би мэдэж байлаа” гэсэн байна.

“Тэгээд дараа нь тэр надад хандаж, хүүхэд багачуудын эсрэг хорт хий ашигласан хэнийг ч ингэхэд болно гэж хэлсэн” гэж Трамп ярьжээ.

Трамп мөн Хятадын төрийн тэргүүний тухай ярихдаа “Тэр надад таалагдсан. Бид бие биедээ таалагдсан гэж би бодож байна. Магадгүй тэр өмнө нь надад дургүй байсан байх…Харин уулзалтын дараа өөрчлөгдөж, бид харилцан ойлголцсон” гэсэн юм.

Харин Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадыг Трамп “тэр бол адгуус” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian