Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зорчигчоо чирч буулгасан Юнайтед Айрлайнз бүх зорчигчдод тасалбарын зардлыг нь эргүүлэн төлөхөөр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Юнайтед Айрлайнз компанийн Чикагогоос хөөрөх онгоцноос нэгэн зорчигчийг хүчээр чирч буулгасан явдал гарсан билээ.

Тасалбарыг давхардуулж зарснаас болж Дэвид Дао хэмээх зорчигч суудлаа өгөхөөс татгалзсан нь ингэхэд хүргэсэн юм. Гэтэл энэхүү хүчирхийллийн дүрс бичлэг дэлхий дахинд тарж, маргааны сэдэв болсон билээ. Гол нь Юнайтед Айрлайнзийн удирдлага зорчигчийнхоо эсрэг хүч хэрэглэснээ хамгаалсан байр суурьтай байсан нь олны ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Гэвч эцэст нь тус компанийн гүйцэтгэх захирал Оскар Муноз буулт хийж, албан ёсоор уучлал гуйж байгаагаа Мягмар гарагт зарласан. Тэд ингээд зогссонгүй, тухайн онгоцонд зорчиж байсан бүх хүмүүсийн тасалбар худалдаж авсан зардлыг бүрэн буцаан төлж, гэмээ цайруулахаар болсон байна. Энэ тухай Юнайтед Айрлайнз өчигдөр буюу Лхагва гарагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: Time.Com