Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров Америк сэтгүүлчийг зандрав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ өдрүүдэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Москвад зочилж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзаж байгаа юм. Тэгвэл өчигдөр хоёр орны гадаад хэргийн сайд нар уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийх үеэр Лавров Америк сэтгүүлчийг зандарсан явдал болжээ.

Лавров хамтарсан мэдэгдлийг уншиж танилцуулах гэтэл NBC News сувгийн сэтгүүлч Андреа Мичель яриаг нь тасалж, шууд асуулт асуусан байна. Тэгмэгц Лавров түүний асуултыг таслан “Чамайг хэн өсгөсөн юм бэ? Ийм хүмүүжлийг хэн чамд өгөв?” гэж загнасныхаа дараа мэдэгдлээ уншжээ.

Мэдэгдлээ уншиж дууссаны дараа Лавров сэтгүүлчид хандан “одоо та хашхирсан ч болно” гэж хэлээд инээсэн байна.

Гэтэл АНУ-ын төрийн департмент Лавровын мэдэгдлийг нийтлэхдээ сэтгүүлчид хандаж хэлсэн үгтэй нь оруулжээ.

Сэтгүүлч Мичель сүүлд твиттер хуудсандаа бичихдээ ОХУ-д суух Америкийн элчин асан Майкл Макфолын хэлснээр энэ нь Путины “зочломтгой зангийн илрэл” бөгөөд хэвийн үзэгдэл юм байна хэмээн шүүмжилсэн байна.

Рэкс Тиллерсон Вашингтон шинэ засаг захиргаанаас анх удаа ОХУ-д айлчилж байгаа дээд албан тушаалтан юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ Сирид агаарын цохилт өгснөөс хойш АНУ-ОХУ-ын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхээр Москвад ирээд байна.

 

Эх сурвалж: Russia Today