Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн компаниудын офшор дансанд байгаа мөнгөний хэмжээ $1.6 их наяд хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар зөвхөн 2015 онд АНУ-ын хамгийн том 50 компани $200 тэрбумын ашгаа офшор дансанд нууснаар нийт офшорт байгаа мөнгөний хэмжээ нь $1.6 их наядад хүрсэн байна.

Oxfam байгууллагын Мягмар гарагт гаргасан судалгааны тайланд Америкийн топ 50 компанийн 1,751 охин компани офшор бүсэд бүртгэлтэй байгаа нь жилийн өмнөхөөс 143-аар нэмэгдсэн дүн гэжээ. Гэхдээ энэ бол мэдэгдэж байгаа тоо бөгөөд бодит хэмжээ нь үүнээс олон байгаа гэж үзсэн байна.

Google, Amazon, Apple зэрэг томоохон компаниуд борлуулалтын орлогоо Бермуда, Ирланд, Люксембург зэрэг орнуудаар дамжуулдаг. Хэдийгээр энэ нь хууль бус үйлдэл биш боловч бизнес хийж байгаа улс орнууддаа үр ашиг өгөхгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг юм.

 Америкийн бизнесийн татварын дээд хэмжээ нь 35 хувьд хүрдэг бөгөөд дэлхий дээр хамгийн өндөр татвартай орнуудын нэгт тооцогддог. Тиймээс компаниуд тэрбум тэрбумаар нь орлогоо офшор дансанд нуудаг юм.

Дональд Трамп татварын хэмжээг 15 хувь болгон бууруулж, гадаадад байгаа мөнгөө эргүүлэн татвал нэг удаагийн 10 хувийн татвар авч хөнгөлөлт үзүүлэхээ амлаад байна.

Хэрвээ энэ амлалт хэрэгжвэл топ 50 компани нийтдээ $328 тэрбумыг татварт төлөхөөс хэмнэх тооцоо бийг Oxfam тооцоолжээ.

 

Эх сурвалж: Independent

Зураг
13 | 7 | 7 цаг