Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бадамбазар: Амиа алдсан хоёр алба хаагч 24, 30 настай байсан

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN

Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид өчигдөр гарсан ослын талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/652724564913115/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Амь эрсдсэн хоёр цэрэг эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан"

ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар "2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болсон ослын талаар танилцуулахаар бэлтгэлээ. 

17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, 8 цэрэг шархадсан осол гарсан.

Үүнтэй холбоотойгоор 355-р ангийн Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. 

Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг үе тохиож байгаа.

Гранат шидэх бэлтгэл хангах явцад тэсрэлт болсон. Ослын талаарх мэдээллийг ЗХЖШ-аас 17:40 минутын орчим хүлээн авсан. Хууль хяналтын байгууллагуудаар ослын шалтгааныг шалгуулж байна.

БХЯ, ЗХЖШ-аас хоёр Ажлын хэсэг томилогдсон. Эхний ажлын штаб нь Тавантолгойд очиж ослын шалтгааныг тогтоох үүрэгтэй.

Хоёр дахь Ажлын хэсэг шархадсан 8 цэргийн албан хаагчийг Улаанбаатар хот руу татан гаргах, тэдгээрт эмнэлэгийн үзлэг үйлчилгээ хийлгүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа.

Шархадсан найман цэргийг Цэргийн төв штабад авчирсан. 

Амь эрсдсэн алба хаагч Б.Мөнгөншагай нь 30 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан чадварлаг цэрэг. Б.Ариунболд, Баян-Өлгийн аймагт төрсөн 24 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад мөн үүрэг гүйцэтгэсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шархадсан найман алба хаагч бүгд 22-28 настай.

Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний штабаас өчигдөрөөс хойш шархадсан албан хаагчдын гэр бүлийхэнтэй холбоо тогтоож ажиллаж байгаа.

Өчигдөр шөнө тухайн газарт ажиллаж байсан зарим цэргийн албан хаагчдаас мэдүүлэг авсан байгаа.

Гурван цэргийн албан хаагч сэтгэл зүйн шоконд орсон байж болзошгүй гэж хяналт, шинжилгээнд оруулсан. Тэр гурван цэргийн биеийн байдал зүгээр. Бэлтгэлийг амь эрсдсэн алба хаагч Б.Мөнгөншагай ахалж байсан" гэлээ.

"Хоёр алба хаагч хүнд зэргийн гэмтэлтэй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дэд хурандаа Т.Сүхбаатар “Осол болсон даруйд эмнэлэгийн яаралтай тусламжийг үзүүлсэн. Хоёр албан хаагч хүнд зэргийн гэмтэлтэй. Ослын талаар мэдээллийг шуурхай хүлээн авч, 2 эмнэлэгийн баг бүрэлдэхүүн очиж яаралтай тусламж үзүүлсэн.

Хоёр цэргийн албан хаагч яаралтай мэс засалд орсон. Өнөөдөр хоёр албан хаагчийн биеийн байдал хэвийн, эрчимт эмчилгээний тасагт, эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

 

Таван толгойд гранат дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадлаа

 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлээс 55 км-ийн зайд орших Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар анги бэлтгэлээ хангаж байхад /17:40 цагт/ осол гарчээ. Ослын нарийн шалтгааныг тодруулахаар шуурхай комисс ажиллаж байгаа юм байна.

Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй холбох дадлага явагдаж байсан тухай албаныхан мэдээллээ. Дэлбэрэлт болох үед ахлагч А, М нар газар дээрээ нас барж бусад 8 хүн шархадсан харамсалтай явдал болсон тухай Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан юм.

Шархадсан 8 цэргийн албан хаагч цэргийн госпиталд эмчлүүлж байгаа аж. Тэдний хоёр нь яаралтай журмаар хагалгаанд орж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний анги салбарууд төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага, сургуулилт хийж байна.

Зураг
13 | 7 | 6 цаг