Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Австрид морин хуур хөгжим заана

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Австри улсын Вена хотын Ф.Шубертын нэрэмжит Консерваторийн оюутан, морин хуурч Б.Санжаажавын санаачилгаар монгол үндэсний морин хуур хөгжмийг тус сургуулийн сургалтын системд нэвтрүүлж, морин хуурын дөрвөн жилийн сургалттай бакалаврын зэрэг олгох анги нээхээр болжээ.

Морин хуурч Б.Санжаажавт тус консерваторийн захирал хатагтай Даниела Эгг хамтын гарын  үсэг зурсан эрх, гэрээг гардуулсан талаар тэр бээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Монгол Улсын ХБК-ийг морин хуурч мэргэжлээр төгссөн тэрбээр эдүгээ тус сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцдаг.

Дэлхийд нэр хүндээр тэргүүлэгчдийн эгнээнд жагсдаг тус сургуулийн сургалтын системд морин хуур хөгжмийг багтаахын тулд тэрбээр дөрвөн жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулж төсөл өргөн барьсан байна.

Төслийг Консерваторийн сургалтын алба, Удирдах зөвлөл хэлэлцээд  дээрх шийдвэрийг 2017 оны хоёрдугаар сард гаргажээ.

Ингэснээр Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс монголын болон гадаадын оюутнууд Франц Шубертын нэрэмжит консерваторид нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм.

Мөн гадаадын оюутнууд монголын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй монголын соёл, урлагтай танилцан суралцах боломжтой болж байна.

 

Зураг