Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

“59-р Эрдмийн чуулганы үеэр анагаахын мэргэжилтнүүд Д амин дэмээр баяжуулсан сүүг онцоллоо”

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 11
Сурталчилгаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн 59-р чуулган 4-р сарын 7-ны өдөр болж анагаахын салбарын эрдэмтэн профессорууд болон төгсөгчид нэгэн чуулж онол практикийн туршлага солилцлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр резидент эмч нарын дунд илтгэлийн тэмцээн зохион байгуулагдсаны дээр орчин үеийн дэвшилтэт эмнэлзүйн арга барилуудын талаар танилцууллаа. Үүний дотор Д амин дэмийн ач холбогдол, түүний дутлаас хэрхэн эрүүлээр урьдчилан сэргийлэх талаар Анагаахын Шинжлэх Ухааны Доктор, Д аминдэм судлаач У. Цэрэндолгор илтгэл тавьлаа.

 

Судалгаагаар монголчуудын 90 гаруй хувьд нь Д амин дэмийн дутал илрээд байгаа. Энэ амин дэмийг нарны туяа болон өндөг, загас зэрэг цөөн тооны хүнснээс авах боломжтой ч бидний амьдралын хэв маяг, эрс тэс уур амьсгал, хоол хүнсний хэрэглээнээс шалтгаалж хангалттай авч чадахгүй байгаа юм.  Д амин дэмийн дутагдалд,
55-аас дээш насныхан

  • Жирэмсэн эхчүүд, 
  • Хэт тарган хүмүүс,
  • Өсвөр насны хүүхэд, 
  • Сургуулийн өмнөх насныхан,
  • Хөхүүл хүүхэд өртөх магадлал өндөртэй тул баяжуулсан сүүгээр хоногийнхоо амин дэмийн хэрэгцээг нөхөх боломжтой гэж эрдэмтэн судлаач, эмч нар зөвлөсөн юм.   

Тэгвэл энэ эрэлт хэрэгцээнд үндэслэн АПУ компанийн үйлдвэрлэж буй Д витаминаар баяжуулсан сүүний талаар мэргэжилтнүүд онцолсон юм. 

Хоногт “Сайн” нэрийн Д амин дэмээр баяжуулсан 500 мг сүүг ууснаар өдөрт шаардагдах амин дэмийнхээ 62.5 хувийг авна гэж тус компанийн технологич Т.Сарантуяа ярьж байна. 

Хурлын үеэр Д амин дэмийн дутагдал болоод витаминаар баяжуулсан сүү хүний хоногийн хэрэгцээг хэр хангах боломжтой талаар эрдэмтэн судлаачдаас дараах хариултыг авлаа.

 

АШУ-НЫ ДОКТОР У.ЦЭРЭНДОЛГОР: ВИТАМИНЫ ДУТАГДЛААС СЭРГИЙЛЭХ СОНГОДОГ АРГА БОЛ БАЯЖУУЛСАН ХҮНС ХЭРЭГЛЭХ

-Д амин дэм дутагдсанаар хүнд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Энэ амин дэм дутагдсанаар хүний мэдрэлийн тогтолцоонд сөрөг өөрчлөлт бий болдог. Хүүхдийн хувьд ууртай, уцаартай, уйланхай болж, дархлаа нь мууддаг. Бас байнга өвдөх, толгой данхайх, цээж хавчийх шинжүүд илэрнэ. 

-Хүмүүс амин дэмийг нарны туяанаас авна гэж боддог. Тэгвэл баяжуулсан хүнснээс өдрийн хэрэгцээгээ авах боломж хэр байдаг юм бол? 

-Өнөө үед хүүхдийн цусанд Д амин дэмийн дутагдал өндөр байна. Аливаа амин дэм, эрдсийн дутагдлаас сэргийлэх хоёр янзын арга байдаг. Хамгийн эхний арга бол хүнс баяжуулах… Хэрэв ийм боломж байхгүй бол нэмэлтээр уулгахыг дэлхий нийтэд зөвлөдөг. Хамгийн сонгомол арга эхнийх нь юм. АПУ компанийн Сайн сүү бол витамин Д-гийн дутагдалтай, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүс, хүүхдүүдэд хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн. Ер нь шинж тэмдэг нь амин дэмийн дутагдлын дунд болоод хүнд хэлбэрийн үед илэрдэг. Харин дөнгөж дутагдаж байгаа үед төдийлөн илэрдэггүй.

Манай иргэдийн витамин Д-гийн дутагдал хүнд хэлбэрт байгаа учраас хүүхдүүдэд рахитын шинж тэмдэг илүүтэй илэрч байна. Тэгэхээр ийм улс оронд сэргийлэлтийн аргыг зүй ёсоор нэвтрүүлэх шаардлагатай байна. Харин АПУ компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан Үнээний шингэн сүүг  Д амин дэмээр баяжуулан  сүү үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай.

АШУҮИС-ИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ, ДОКТОР Б.БОЛОРЧИМЭГ: Д ВИТАМИНЫ ДУТАГДАЛ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТ, ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙН ШАЛТГААН БОЛДОГ

-Эмэгтэйчүүдэд Д амин дэм нь ямар ач холбогдолтой вэ?

-Д витамин нь хүүхэд, эмэгтэйчүүдэд маш чухал амин дэм юм. Энэ дутагдлаас хүүхдүүд рахит, сульдаагаар өвчилдөг бол эмэгтэйчүүдийн цэвэрших, ясны сийрэгжилтийн шалтгаан болдог. Витаминыг бид гадаадын улс орнуудаас өндөр өртгөөр авахын оронд дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнүүдээр өдөр тутмын хэрэгцээгээ нөхөх нь чухал юм.

Хүн амин дэмийг хоол хүнсээрээ авч байх ёстой. Гэтэл яг үнэндээ өнөөдөр хоол хүнсэнд агуулагдах илчлэг чанар дутагдалтай байна. Энэ үед АПУ компани витамин Д агуулсан сүүг үйлдвэрлэж байгаа нь олзуурхууштай юм. Д витаминыг нарнаас илүүтэй авдаг ч Монгол орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалж бид тэр бүр хангалттай авч чадахгүй байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.