Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын тагнуулын талаар мэдээлэл өгсөн иргэнд Бээжин их хэмжээний мөнгөн шагнал амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын нийгмийг аюулаас хамгаалах товчооны Бээжин хотын салбар өнөөдөр буюу Даваа гарагт шинэ журам гаргаж байгаагаа зарлажээ.

Журам нь гадаадын тагнуулын талаар мэдээлсэн иргэнд 500,000 юаний ($72,400) шагнал олгох тухай юм. Бээжин хотын иргэд одоо утсаар, шуудангаар, биеэр очиж Хятадын үндэсний аюулгүй байдалд хор учруулах ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэн, байгууллагын талаар мэдээлэл өгч болохыг журамд заажээ.

Хэр чухал мэдээлэл өгснөөс шалтгаалж шагналын хэмжээ нь 100,000-500,000 юаний хооронд хэлбэлзэх юм байна. Ер нь сүүлийн үед Хятадын засгийн газар тус улс дахь гадаадын байгууллага, иргэдэд тавих хяналтаа нэмэгдүүлэх болсон.

Өмнө нь гадаадын төрийн бус байгууллагууд иргэний хэрэг эрхлэх газарт бүртгүүлдэг байсан бол одоо цагдаагийн газарт бүртгүүлдэг болоод байгаа. Өнгөрсөн оноос гадаадын иргэдтэй болгоомжтой хандахыг иргэдэд ухуулсан зурагт хуудас хотын гудамжинд үзэгдэх болсон юм.

Шинэ журамд мэдээлэл өгөгч нь санаатайгаар хэн нэгнийг хорлох, зориудаар хуурамч мэдээлэл өгөөгүй л бол батлагдаагүй мэдээлэлд нь хариуцлага тооцохгүй гэжээ.

Тус байгууллагын мэдэгдэлд ард түмнийг гадаадын тагнуул, хорлон сүйтгэгчдийн эсрэг “Цагаан хэрэм” болж нэгдэхийг уриалсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post