Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажил өндөрлөлөө

Б.Тогтох, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажил 10 дах өдрөө үргэлжлэн, өчигдөр албан ёсоор дууслаа. Арван өдрийн дараах байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 95.2 хувьд хүрч ажилласан байна.

Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Говьсүмбэр, Дорнод, Булган, Хэнтий, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй, Увс, Төв зэрэг аймаг, дүүргүүдэд өрхийн хамруулалт хамгийн өндөр хийгдсэн байна. Цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчний голомт бүхий зарим аймгууд болох Баянхонгор, Говь- Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумд, Дорнод аймгийн Цагаан овоо сумдад мэдээлэл цуглуулах ажлыг тав хоногоор сунган ажиллаж байна.

Мөн нийслэлийн зарим дүүргүүд болон зарим аймгийн төвүүдэд шар усны үер, ажлын өдрүүдэд өрхүүд гэртээ байхгүй байсны улмаас мэдээлэл цуглуулалтад хамрагдаж амжаагүй байгаа шалтгаануудад үндэслэн судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрхүүдийг судалгаанд нэмж хамруулах зорилгоор хугацааг гурав хоногоор сунган ажиллуулахаар зохион байгуулалт хийж байгаа юм.

Мөн зарим өрхийн хувьд “судалгаанд хамрагдвал хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авахгүй болно” гэсэн ташаа ойлголтоос үүдэн судалгаанд хамрагдахаас татгалзсан тохиолдолууд гарч байв. Тэгвэл энэ удаагийн судалгааны үр дүнг гаргаж, өрхийн амьжиргааны төвшний оноог улсын хэмжээнд шинэчлэн тогтоосны дагуу ирэх зургадугаар сарын нэгнээс эхлэн төрөөс үзүүлэх аливаа үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээнд энэхүү мэдээллийн санг ашиглах бөгөөд одоо ашиглагдаж байгаа мэдээллийн сангаас олгож байсан халамжийн үйлчилгээнүүдийн олголтыг зогсоож шинээр үүсгэсэн мэдээллийн сангаас үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлэг иргэнийг сонгох юм.

Мөн сум, хороодод амьжиргааны төвшний талаар олгодог Засаг даргын тодорхойлолтыг мөн энэ судалгааны мэдээллийн сангийн шинэчилсэн үр дүнд үндэслэн олгох ажил эхлэх юм байна.

 

Зураг