Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Та бүхний тавьсан өр, матрын нулимс унагаж ард түмэнд худлаа хайр зарлаад яах вэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон нийтийн албаны нийтийн болон хувийн эзмшлийг зохицуулах  хуулийн төсөл , Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг  хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна

УИХ-ын гишүүдийн ярианаас хүргэе.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

 
Гэрэл зургийг mpa.mn

“Валютын сангийн 5.6 тэрбум долларын 54 хувь нь хөнгөлөлттэй зээл үлдсэн нь буцалтгүй тусламж байна.

 Хөтөлбөрүүдийн үр дүн, нөлөөллийн тооцоог хийдэг нэгж,  Засгийн газар, Сангийн яаманд ажилмаар байна.

Санхүүжилтүүдийг аваад хэрэгжүүлэхэд бэлэн болсон төсөл хэд байна вэ?” гэж тодрууллаа.

Хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгч нарын бухимдах нь аргагүй шүү дээ

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.ЭрдэнэбатМонгол улс эдийн засгийн нөхцөл байдлаа ОУВС-руу шилжүүлэх нь байна. ОУВС-аас 580 сая ам.долларыг авсандаа бантаад дагаар орж байгаа бол буруу.

Тэтгэврийн насыг 65 болгож, хүүхдийн мөнгийг 40 хувь бууруулж байгаа нь эмзэг бүлэг рүүгээ дайрч байгаа явдал. Хувийн хэсэг, үйлдвэрлэгч нарын бухимдах нь аргагүй шүү дээ.

Төрийн зүгээс хувийн унаа, агентлагийн дарга нараа хасахгүй байж, татвар нэмж, иргэдийн нуруун дээр ачаа тохохоо боль” гэж хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Д.Эрдэнэбат аа та бүхний тавьсан өр. Одоо харин матрын нулимс унагаж, ард түмэнд худлаа хайр зарлаад яах вэ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой мөрдөөгүйгээс тогтворгүй байдлын тухай хууль болсон шүү" гэв.

Засгийн газар зургаан сарын цаадахыг харж чадахгүй байгаад бухимдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

 
Гэрэл зургийг mpa.mn

“Зургаан сарын өмнө 2017 оны төсвийг баталсан. Зургаахан сарын өмнө баталсан зардал өсч орж ирсэнд, зургаан сарын цаадахыг засгийн газар харж чадахгүй байгаад бухимдаж байна” гэлээ.

Сангийн сайд Б.ЧойжилсүрэнЖ.Батзандан гишүүнээ камер харахаараа нэг өөр, камер харахгүй үедээ нэг өөр байдгаа больмоор байна."