Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд хахсан үед авах арга хэмжээ

ikon.mn
2017 оны 4 сарын 8
HEDU.MN
Зураг зураг

Хүн хахах үед ямар анхны тусламж үзүүлэх шаардлагатай тухай зөвлөгөөг хүргэж байна.

  • Ухаантай байгаа эсэхийг шалга
  • Ухаантай байвал тайвшруул
  • Хахсан хүний ард гарч зогс
  • Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад
  • Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие үрүүгээ шах
  • Хэвлийн шахалт хийхийн тулд дараахи зааврыг баримтал

Үүнд:

  • Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна
  • Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэврэнэ
  • Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна
  • Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла
  • Хахсан зүйл гарахгүй байвал дээр үйлдлийг 3-5 удаа давтан хий
  • Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.
  • Зүрх амьсгалын сэхээн амьдруулалтыг хэрхэн хийх аргыг яаралтай тусламжийн төвийн эмч нар зөвлөж байна.
  • Яаралтай эмнэлгийн тусламж дууд

Тарган эсвэл жирэмсэн хүн хахсан тохиолдолд:

  • Ухаантай байгаа эсэхийг шалга
  • Ухаантай байвал тайвшруул
  • Хахсан хүний ард гарч зогс
  • Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад
  • Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие үрүүгээ шах
  • Хэвлийн шахалт хийхийн тулд дараахи зааврыг баримтал
  • Нэг гараа атган өвчүүний доор байрлуулна
  • Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэврэнэ
  • Тэвэрсэн гараадээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна
  • Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла
  • Хахсан зүйл гарахгүй байвал дээр үйлдлийг 3-5 удаа давтан хий

Нялх хүүхэд хахвал:

  • Хүүхдийг доош харуулан нэг гар дээрээ тавь. Гарын эрхий дунд хуруугаар хүүхдийн жавжнаас шахан долоовор хуруугаар хэлийг нь зөөлөн дар
  • 2 далны хооронд 5 удаа зөөлхөн алгад
  • Хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж яаралтай дуудаад хүүхдийг дээш харуулан гар дээрээ хэвтүүл
  • Өвчүүний голд долоовор дунд хурууг байрлуулан дээш чиглэлтэй зөөлөн шахна
  • Хүүхдийн амьсгал  зогсож ухаан алдвал Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ. Хийх зааврыг дээрхи дарж үзнэ үү

Нярай хүүхэд хахсан тохиолдолд үзүүлэх анхны тусламжийн талаар яаралтай тусламжийн төвийн эмч нарын зөвлөгөөг доороос үзнэ үү.

Зураг
Зураг
10 | 4 | 3 цаг