Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк Монгол Улсад анх удаа “ХАРИЛЦАГЧ ТӨВ”-тэй банк боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 6
Сурталчилгаа

Дэлхийн хөгжлийг эх орондоо нутагшуулагч Голомт банк нь ямагт харилцагчийн хүлээлтээс давсан, харилцагчийн төсөөлж ч байгаагүй санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж ирсэн билээ.

Тус банкны хамт олон энэ үгийг бардам хэлэхдээ өөрсдийгөө уран цэцэн үгээр хий хоосон дөвийлгөдөггүй, үйлдэл үр дүнгээрээ нотлон харуулдаг.

Үүний тод жишээ болж Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Харилцагч төв”-тэй банк гэж яг ямар банкийг хэлж буйг бодит амьдрал дээр жинхэнэ утгаар нь цогцлоон харуулж эхэллээ. Уншигч та надтай хамт Голомт банкны Зээлийн төв Бизнес төвөөр зочилно уу.

 

Та Голомт банкны Зээлийн төв Бизнес төвийн хаалгыг нээхдээ л “Харилцагч төвтэй банк гэдэг нь харилцагч хүссэн үйлчилгээгээ ямар нэгэн хоосон ёсорхол, бухимдалгүйгээр ая тухтай, тохилог орчинд авахыг хэлж буйг” шууд л мэдрэх болно.

Өөрөөр хэлбэл таныг “банк” гэсэн ажил хэрэгч бус, өөрийн гэртээ ирж буй мэт халуун дотно уур амьсгал шууд бүчин авна. 

 

Хүн байхын утга учир болсон таван мэдрэхүй минь надад зөвхөн “Тайтгарал, тааламж”-ийг мэдрүүлж байлаа.

Үүдийг нь нээхэд л тус салбарыг эргэн санагдуулам таатай үнэртүүлэгч анхилах бөгөөд дахин давтагдашгүй шинэлэг шийдэл, өвөрмөц загвар дизайнаар салбарын өнгө төрхийг шийдсэн нь дээд зэргийн тав тухыг бүрдүүлжээ.

 

Нэг л өвөрмөц орон зайд гэнэт ороод хаашаа явахаа мэдэхгүй байсан надад Зээлийн төв Бизнес төвийн дотоод зохион байгуулалтыг илтгэх “Газрын зураг” тус болсон юм.

Өмнө нь хэнтэй хаана уулзах уу...гээд эргүүтсэн хурга шиг гүйдэг байсан цаг өнгөрчээ. Хаанаас хэнээс хүссэн үйлчилгээгээ авах нь тодорхой болж...

 

Өмнө нь банк гэхээр л шилэн хаалтны цаана суучихсан ажилтан, дугаараа хүлээн гиюүрэн байгаа үйлчлүүлэгч, уур бухимдал, цухалдал санаанд ордог байсан бол тэрхүү тогтсон ойлголтыг Голомтчууд халж чадсан байна.

Банкны ажилтан хаалтны цаанаас бус харин таны гарыг халуун дотноор атган угтан авч, хүссэн үйлчилгээг тань сэтгэлд тань нийцтэл, эцсийн үр дүнг харуултал үзүүлж байлаа.

Өөрөөр хэлбэл та бичиг цаас барин хэдэн тийшээ гүйхгүйгээр, нэг газраасаа бүрэн үйлчилгээгээ авах боломжтой.

 

Монголчууд бид ихэнхдээ цайны цагаараа банк орж, зээл төлбөрийн ажлаа амжуулдаг. Цай хоолондоо ч орж амждаггүй.

Тэгвэл та дараалал хүлээж суухдаа Сoffee shop-с кофе, цай, жимсний шүүс, нарийн боов, зууш захиалан, хөнгөн цайлах боломжтой.

Тэр ч байтугай ажил хэргийн түнштэйгээ цаг товлож, уулзахад таатай орчныг бүрдүүлжээ.

 

Гар утсаараа оролдон, гиюүрч суухаар та номын сангаас хүссэн ном, сэтгүүлээ авч шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглээрэй.  

 

Та дурын банк руу ороод ариун цэврийн өрөө сураглаад үз дээ. Танд боломжгүй гэсэн хариулт өгдөг шүү дээ.

Харин та тус төвөөр үйлчлүүлэхдээ ийм бэрхшээлийг үзэхгүйгээс гадна хүүхдээ хуурайлаад ч авах боломжтой.

 

Би Голомт банкны Зэс кредит картын эзэмшигч. Картан дээрх ухлаадсыг хумсаараа жаахан татахад л түрийвчнээсээ картаа хялбархан авчихдаг.

Энэ ухлаадасны сум нь АТМ болон Пос машин руу картаа аль талаар нь хийж уншуулахыг давхар бодолцсон байсан.

Нэг үгээр хэлбэл Голомт банк бүтээгдэхүүндээ “Харилцагч төв”-тэй байх шийдлийг агуулж өгсөн нь тэр хэрэг.Тэгвэл тус банк монголын банкны салбарын түүхийг цоо шинээр бичих “Харилцагч төв”-тэй банкны үйлчилгээг бүхий л салбар тооцооны төвүүдээрээ үзүүлэх бөгөөд хамгийн эхний загвар болгож Зээлийн төв Бизнес төвийн үйл ажиллагаагаа ийнхүү жигдрүүлээд байна.

Хамтдаа аялсан танд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.