Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийн төвийн барилгад Кувейтийн сангаас 8 сая ам.долларын тусламж олгохоор болжээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN

УИХ-ын хаврын чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Түлэнхийн төвийн шинэ барилгын талаар тодрууллаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Түлэнхийн төвийн барилыг барих төсөл хөтөлбөрийг зогсоочихгүйн тулд хичээж байгаа.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас түлэнхийн төвийн барилгын ажилд зориулж найман сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон.

Энэ хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулна.

Түлэнхийн төвийн барилгын ажил эрчимтэй явагдаж байна.

Иймд 2017 оны эцэс гэхэд Түлэнхийн төв ашиглалтад орно

Түлэнхийн төв барих нийт төсөвт өртөг нь 26 тэрбум юм. Энэ төсвөөс 4.7 тэрбумыг нь төлсөн. Бид хариуцлагатай ажиллах ёстой.

Ажлын гүйцэтгэлийн тухайд Барилгын хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам шалгаж байгаа. Тодорхой хэмжээний санхүүжилт хэрэг болоход Кувейтийн сангийн найман сая доллараас санхүүжүүлэх боломжтой” гэсэн хариулт өглөө.