Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуудай: 480 тэрбум байтугай 480 төгрөг гадаад руу гүйлгээ хийсэн тохиолдол надад байхгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN

Иргэн Б.Чулуудай офшортой холбоотой асуудлаар өнөөдөр MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/648264775359094/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Б.Чулуудай: Би бол офшор бүсэд ямар нэг данс нээгээгүй. Офшорын компани бол байгуулсан

Б.Чулуудай "Өнгөрсөн сарын 31-нд сүхбаатарын талбай дээр жагсаал болсон. Үүнтэй холбогдуулан байр суруиа илэрхийлж байна. 2016 оны сонгуулиар Монгол телевиз болон бусад нэр бүхий этгээдүүд намайг офшорт данстай гэсэн мэдээлэл гаргасан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор тухайн үед манай өмгөөлөгч мэдээлэл хийж байсан.

Офшорын компани байгуулж байсан. Гэвч энэ нь офшор бүст данстай гэсэн үг биш болох талаар тайлбарласан. Шүүхэд хандаж энэ талаар шийдвэрлэхийг хүссэн.

Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийнхэн ярьж байгаагаараа ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавих хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу би мэдэгдэл хийж байна.

Надад ямар нэгэн офшор бүсэд хийсэн гүйлгээ байхгүй. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэр хүмүүсийн ярьсан яриа нь хувираад 480 тэрбум төгрөгийг далдалж нуусан гэсэн мэдээлэл гарсан. 480 тэрбум төгрөг байтугай 480 төгрөг гадаад руу гүйлгээ хийсэн тохиолдол надад байхгүй. Хэн нэгэн баримт нотолгоотой юм ярьвал би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Шүүхэд офшорт данстай холбоотой дансны гүйлгээ хийсэн гэсэн баримтуудыг гаргаж тавихыг шаардсан хүсэлтээ хүргүүлсэн" гэлээ.

"Чулуудайгаар оролдож байгаа нэг шалтгаан нь эцэгтэй нь холбоотой"

Хуульч, өмгөөлөгч Б.Болд "Иргэн Бат-Үүл болон Чулуудай нарыг татвараас зайлсхийсэн, мөнгө нуусан гэсэн мэдээлэл гарсан. Иргэн Чулуудайн хувьд уг мэдээлэл гарсан даруйд шүүх, цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан байдаг. Гэхдээ бид офшорт холбоотой эсэхийг нь шалгуулна. 

Монгол телевиз мэдээлэхдээ: Бид татвараас зайлсхийсэн этгээдүүдийг олон улсын эрэн сурвалжлах байгууллагуудтай нийтэд дэлгэж байна гэсэн. Гэтэл иргэн Чулуудай офшор компани байгуулснаа өөрөө зарласан. 

Ер нь бол сүүлийн үед офшор компанитай гэхээр хууль бус гэж хардаг. Монголд байгаа офшор компаниуд гаднаас хөрөнгө оруулалт татдаг.

Офшор данс, офшор компанийн талаар мэдээлэл шаардлагуудыг сөхөж хараасай. Бид энэ асуудлыг шалгуулах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн болон иргэний, эрүүгийн хуульд: иргэний хуулийн 21.2-д иргэний талаар ажил хэрэг, хувь хүний нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл тараасан бол хариуцлага тооцно гэж заасан байдаг. Чулуудайгаар оролдож байгаа нэг шалтгаан нь эцэгтэй нь холбоотой. Түүнээс энэ хүн жирийн нэг бизнес эрхлэгч байсан бол ингэж оролдохгүй. 

Монгол ТВ-ээр иргэн Чулуудайгын офшор бүсэд дансны гүйлгээ хийсэн нь нотлогдлоо гэж мэдээлсэн. Үргэлжүүлэн нийтлэл, сурвалжлага бэлтгэнэ гэсэн. Тэгвэл  баримтаа энэ телевиз дэлгэх ёстой. Би өөрийнхөө зүгээс баримтаа дэлгэсэн. Шүүх хурлын дараа бүх хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр мэдээлэл өгнө.

Эзэн биегүйгээр хүний нэр хүндэд халдаж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэнэ. Тухайн хүнийг гүтгэж байгаа эзэн бие нь тодорхой болвол хуулиар хариуцлага тооцно.

Бат-Үүл таныг гэр хорооллын асуудлаар шалгаж энэ асуудал хэрэгсэхгүй болсныг нотоллоо гэсэн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдэл байна. Хэн нэг иргэнийг хохироосон асуудал байхгүй. 

АТОЗ-өөс офшорын талаар жагсаал болсон. Сонгуулийн ажил дууссанаас хойш өдийг хүртэл өөр өөрийгөө шалгуулсаар ирлээ. Ингээд шалгуулахад Авлигатай тэмцэх газраас Иргэн Чулаадай нь төрд харъяалагддаг албан тушаалтан биш. Ийм учраас манайд хамаагүй гэсэн. Харин цагдаад хандахад гадаадын иргэдтэй холбоотой учраас уг асуудлыг шүүхэд шалгуулъя гэсэн. Харин одоо үнэн зөв нь тогтоогдвол би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Таныг офшор бүсэд данс нээгээд орхичихсон байсан гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?

- Би бол офшор бүсэд ямар нэг данс нээгээгүй. Офшорын компани бол байгуулсан. Та бүхэн офшор данс, офшор компанийн талаар ялгааг, мэдээллийг нь сайн харах хэрэгтэй. Тухайлбал офшор бүсэд данс нээхийн тулд  тухайн мөнгө нь террозимтэй холбоотой юу, ямар нэг буруу зорилгоор олсон мөнгө үү зэрэг шаардлагуудыг тавьдаг. Энэ талаар сайн судлаж үзсэн.

Хуульч, өмгөөлөгч Б.Болд "Эцэст нь хэлэхэд бүх нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Эргээд уг асуудлаарх хариултыг та бүхэнд өгөх болно. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна".