Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

ikon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан байна.

Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох гэсэн Үндсэн хуулиар баталгажсан эрхийг нь зөрчсөн хэмээн нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлжээ.

Түүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээлллийн төлөөлөгч мэдээлэв.