Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлгөөнт камер ажиллуулж эхэллээ

Өглөөний сонин
2017 оны 4 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажиллуулж эхлээд байна.

Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Уг хяналтын камерын тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд болон бусад хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна гаргасан зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцох юм.

Зураг