Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн Амаржих газар ирэх оноос эхлэн 50 ортойгоор үйл ажиллагаа явуулна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 2
iKon.MN
 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 31-нд Хэнтий аймагт ажиллаж ард иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарын зарим тулгамдсан асуудлыг  газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Үүнд:

  1. Хэрлэнсумын 7-р баг Өлзийт тосгоны ЭМТөвд түргэн тусламжийн авто машин олгох,
  2. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт КТ-ийн аппаратыг  2018 оны төсөвт тусгах,
  3. 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Нэгдсэн эмнэлгийн Амаржих газар нь 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах боллоо.
  4. Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн нь Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн их эмч О.Намжилмаа, Мэс заслын тасгийн сувилагч Э.Оюунцэцэг, Хэрлэн-Дом ӨЭМТөвийн эрхлэгч эмч Ж.Хонгорзул нарыг, Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр Хүүхдийн тасгийн их эмч Л.Эрдэнэсувд, Төрөх тасгийн эх баригч Ш.Отгонцэцэг, АНЭмнэлгийн уламжлалтын эмч Г.Хатанбаатар нарыг тус тус шагнаж урамшуулав.

Мөн дэд сайд Л.Бямбасүрэн  аймгийн Эрүүл мэндийн газраар орж, эмнэлгийн эмч, ажилчидтай уулзалт хийж тархины цахилгаан бичлэгийн аппарат, мэс заслын гэрэл хүлээн авах эрхийн бичиг гардуулсан ба аймгийн шинэ эмнэлгийн нээлтийн арга хэмжээний үеэр Дижитал рентген аппаратыг өгөх болсоноо дуулгалаа.

Түүнчлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, А, Д амин дэм, аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл олголоо. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын болон дотрын тасгийн эмч нарт гарын бэлгээ гардуулж ажлын амжилт хүслээ. 

Эх сурвалж: ЭМЯ