Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: С.Зоригийн хэргийг хүлээсэн Ц.Амгаланбаатарын мессэжүүд юу өгүүлнэ вэ?

ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Бид энэхүү хэвлэлийн хурлыг Төрийн ордноос ШУУД дамжуулан хүргэж буйг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/646136528905252/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Тэрбээр С.Зоригийн хэргийн талаар өөрт байгаа мэдээллээ хуваалцаж байна.

"2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ"

Ц.Нямдорж "С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж мэдээлэл хийсэн. Үүний дараа би ярилцлага өгсөн.

Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна.

Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж байсан. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна.

Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт 3 хүний аминд халдсан гэдэг зүйлийг ярихад Эрүүгийн цагдаагийн газар шалгахад худал мэдүүлэг болж таарсан байна. 

2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ.

Чимгээ рүү 9598-.....  гэсэн утаснаас ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Содномдаржаа/ та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна.

Мессэж бичсэнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд "Эрдэнэт"-д очсон. Тэгээд нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг хуурай дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ийм л юм болсон байна".

"Одоо нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна. 25 жилийн дараа дахиад сөхөх бол тэр үед нь энэ хэрэгтэй холбоотой бүгд бурхны оронд заларсан байх болно"

 
Гэрэл зургийг mpa.mn

Чимгээгийн том охин Өнөрцэцэг Сэлэнгэд машинтай явж байгаад нас барсан. Нөхөр нь ярилцлага өгч байхдаа ээжийгээ хэрэгт холбогдсоны дараа сэтгэлээр унаж, лам хараар явдаг болсон. Тэгэж явж байхдаа осолд орж, нас барсан гэж ярьсан байна. Мөн Чимгээгийн ээж 75 настай эмгэн Дорноговь аймагт амьдарч байна. Надад охиныхоо утсыг өгөөд ярьж чадахгүй байна. Ингээд Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийнх нь амьдрал ерөнхийдөө сүйрсэн6

Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны онцгой комиссын ажлын арга барил үнэртээд байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм. Хэргийн цорын ганц гэрчийг бүтэн жил хорьчихоод сэжигтэн ч биш, хохирогч ч биш, шүүх хуралд ч оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар яваад байдаг.

Хэрэг гарсан орой тэр гэрээр тэр үеийн Ерөнхий сайд ахлагчтай 70 хүн ороод гарсан. Тэгээд хэрэг илрэх боломж бүдгэрсэн. Энэнээс л бүх юм эхэлсэн.

Яг үнэндээ энэ хэрэг өмгөөлөгчгүй явагдаж байгаа хэрэг.

Хуулиндаа бол өмгөөлөгч, прокурор 2 тэгш эрхтэй. Прокурор нь үндэсний телевизээр гараад ийм учраас гээд ярьж байхад өмгөөлөгч нь яагаад ийм ийм учраас хэрэг нотлогдохгүй байна гээд ярьж болохгүй байна вэ.

Одоо нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна. 25 жилийн дараа дахиад сөхөх бол тэр үед нь энэ хэрэгтэй холбоотой бүгд бурхны оронд заларсан байх болно. Ингээд бүх юм дуусаж байгаа нь тэр" гэлээ. 

Ц.Амгаланбаатарын мессэжүүд: