Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж : Миний хүүхэд “Эрдэнэт” рүү хоёр удаа явахад би таньдаг хүнээсээ гуйсан...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар өнөөдөр Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд хэвлэлийн хурал хийж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг Засгийн газар буцааж авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. 

Ажлын хэсгийн дүгнэлт:

Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Улаанбаатар банкны 99 хувь, Худалдаа хөгжлийн банкны 93 хувийг эзэмшиж байна" гэв.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Ш.Раднаасэд даргын хэлсэн дээр нэмж хэлэх зүйл байна. ХХБ-ны гол хувьцаа эзэмшигчийн шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниудаар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байна. 

Худалдаж авсан мөнгөний 110 тэрбум төгрөг нь Улаанбаатар банкнаас гарсан.

Зургаадугаар сард ХХБ-наас барьцаанд зээлдэхдээ ирээдүйд бий болох орлого гэж барьцаанд тавьсан.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан. Дараа нь О.Орхоныг ТУЗ-аар тавьсан байна.

Зургаадугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацааны санхүүгийн мэдээллийг харахад нийт 58 сая ам.долларыг ногдол ашиг гээд н.Пүрэвтүвшингийн компани руу шилжүүлчихсэн. 2011, 2012 онд Эрдэнэттэй ямар ч холбоогүй байсан компанид ийнхүү ногдол ашиг шилжүүлсэн байна лээ. 

Мөн Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү мөнгө шилжүүлсэн байна лээ. 

Энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна гэдгийг тэмдэглэсэн. Энэ бүлэглэл цаашид татвар төлөх сонирхолгүй байгаа юм байна" гэлээ.

"Жилд 330 тэрбумаас бага татвар төлж байгаагүй Эрдэнэт үйлдвэр энэ жил 100 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байна"

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав

-Ц.Нямдорж гишүүний хүү Эрдэнэт үйлдвэрт 2.2 тэрбум төгрөгийн шахаа хийсэн байна гэсэн мэдээлэл байгаа. Хүүхэд нь ийм асуудалд орооцолдоод байхад та энэ Ажлын хэсэгт орсон нь ёс зүйтэй үйлдэл үү?

Ц.Нямдорж: 2004, 2006 онд миний хүүхэд яриа хийсэн юм байна лээ. Ном журмаараа асуудал шийдвэрлэгдээд дууссан. С.Эрдэнэ гишүүнд би баярлаад байгаа. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш гүтгэлгийг гурван сард явуулж байгаа. Энэ гүтгэлгээр миний нэр төрийг цэвэрлэлээ гэж би баярлаж байгаа шүү. 

Том дүнгээр нь ярих юм бол улсын мөнгөөр улсын үйлдвэрийг авдаг байж болохгүй. Эрдэнэтэд ямар ч ажил хийж байгаагүй компани ногдол ашиг гээд 58 сая ам.доллар авчихаж байна шүү дээ. Энэ чинь шударга бус биз дээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Шүүхээс хууль зөрчөөгүй гэдгийг нь тогтоогоогүй байхад Ажлын хэсгээс зөрчсөн юм шиг мэдээлэл хийж байгаа нь зөв үү?

Ш.Раднаасэд: Ажлын хэсэг хуралдахдаа 49 хувийг худалдан авахдаа хууль зөрчсөн байна гэдгийг хэлж байгаа юм. Үүнийг заавал шүүх тогтоох албагүй. 
УИХ-аар оруулах ёстой байсан асуудлыг Засгийн газар шийдсэн. 

-Засгийн газар хувийн хэвшлээс 49 хувийг зүгээр авчихаар юм шиг ойлгогдоод байна л даа?

Ш.Раднаасэд: Булааж авч байгаа юм ердөө байхгүй. Төрөөс ХХБ болон бусад компаниудад байршуулчихсан маш их мөнгө байгаа. Үүнийхээ оронд төртэй хэлцэл хийх замаар буцааж өг л гэж байгаа юм. 

-ХХБ хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр бизнес хийдэг гэж Ш.Раднаасэд гишүүн хэллээ. Ингэж хэлэх нь зохистой юу?

Ш.Раднаасэд: Хэрхэн яаж буцааж авах вэ гэдэг шийдэл яригдах байх. Засгийн газар 49 хувьтайгаа учраа олох ёстой.

Төрийн өмчийн компанид шахаа хийх зүйлийг яриад байна л даа. Энэ хүнээсээ л хамаарсан шийдвэр. Өнөөдөр ЭТТ нээлттэй, ил тод байж, төрийн өмчит компани сайж ажиллаж чадах юм байна гэдгийг харууллаа. 

Гол нь төрд ирэх ногдол ашиг багасах гээд байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр бүгд нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн гарт орчихоод байна. 

Жилд 330 тэрбумаас бага татвар төлж байгаагүй Эрдэнэт үйлдвэр энэ жил 100 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байна.

-Ц.Нямдорж гишүүн ээ таны хүүг “Эрдэнэт” үйлдвэрт бараа, үйлчилгээ нийлүүлсэн гээд байгаа. Энэ асуудал таньтай холбоотой юу. Бараа нийлүүлэхэд та ямар нэгэн байдлаар оролцсон уу?  

-Миний хүүхэд “Эрдэнэт” рүү хоёр удаа явахад би таньдаг хүн дээ хэлсэн юм. Нэг ийм юм яриад байх юм. Боломжийн юм байвал хууль номынх нь хүрээнд, өөрт нь ч хүнд ч гай болохооргүй туслахыг бодооч гэж гуйсан юм

Тэрийг нуугаад байх юм байхгүй. Хэн ч гэсэн хүүхэд нь жаахан юм хийх гэж оролдоход хууль зөрчихөөргүй хүрээнд ганц үг хэлэх хүний ёсны л асуудал шүү дээ. Энийг хаацайлаад нууж, бултаад байх юм байхгүй. Ийм л юм.    

 

Гэрэл зургууд:

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn