Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймгийн иргэд суулт зарлалаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд эрх баригчдын гаргаж байгаа үйлдлийг эсэргүүцэн суулт зарлаж эхэлжээ. Ийнхүү суулт зарлаж байгаа нь өнгөрсөн аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуулийн үр дүнд АН болон МАН 16 суудал авсан ч МАН-ын зүгээс АН-ын нэг нэр дэвшигчийг батламжлахгүй, дахин сонгууль зарласантай холбоотой ажээ.

Дахин сонгуулийн үр дүнд АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан ч тухайн нэр дэвшигчийг батламжгүй өнөөдрийг хүрсэн байна. 

Суулт зарлаж байгаа иргэд орон нутгийн удирдлагуудыг шийдвэрээ эргэн харж, иргэдийнхээ чөлөөт сонголтыг хүндэтгэх хүртэл суултаа үргэлжлүүлэх бөгөөд аймаг, орон нутгийн удирдлагад шаардах бичиг өгөхөөр болжээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.