Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсад бүртгэлгүй 14 сая иргэн шинээр илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнө нь огт бүртгэлгүй байсан, хүний тоонд багтдаггүй 14 сая хүнийг шинээр бүртгэж, бичиг баримт олгосон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

 Энэ нь Монгол улсын хүн амаас 4.6 дахин их гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг ил гаргаж, бүртгэлд оруулсан байна.

Хятадад 40 орчим жил үргэлжилж, 2015 онд эцэслэсэн “нэг хүүхэд” бодлогын үр дүнд хүмүүс торгуулахаас айж хоёр дахь хүүхдээ нуудаг байсан нь ийм тооны бүртгэлгүй иргэдийг бий болгосон ажээ.

Бүртгэлгүй иргэд нийгмийн халамж, үйлчилгээ, боловсрол олж авах эрхгүй байсан юм.

Мөн эрэгтэй хүүхдийг бүртгүүлж, охидыг бүртгүүлэлгүй орхидог байсан нь бичиг баримтгүй олон тооны эмэгтэйчүүдийг бий болгожээ.

Зарим судалгаагаар Хятадад 25 сая бүртгэлгүй эмэгтэй байгаа гэсэн тооцоолол гаргасан байдаг. Бээжингийн эрх баригчид 2014 оноос эхлэн хөдөөнөөс хотод шилжин ирэгсдийн урсгалаар хөшүүрэг хийн бүртгэлгүй иргэдээ ил болгох ажлыг эрчимжүүлсэн юм.

2020 он гэхэд тус улсын хөдөө нутгаас 100 сая хүн хотод суурьшина гэж үзжээ.

 

Эх сурвалж: Синьхуа