Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн тариачин эр аварга могойнд бүхлээрээ залгиулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сураггүй болсон тариачин эр аварга могойн гэдэснээс бүхлээрээ гарсан хэрэг Индонезид гарчээ. 25 настай Акбар тариан талбайдаа ажиллаж байгаад Ням гарагт сураггүй болсон байна. Түүний амьдардаг Салубиро тосгон Индонезийн зүүн хэсгийн Сулавеси арал дээр оршдог аж.

Тариан талбай дээрээс түүний багаж, гутал зэрэг нь олдсон юм. Ингээд тосгоныхон эрэл хайгуул хийсний дүнд 7 метр урт могойн гэдсэнд байгааг мэдэж, цогцсыг нь гаргаж авсан байна.

Акбарын нуруунд шарх байсан бөгөөд аварга могой араас нь хазаж шархдуулаад бүхлээр нь залгисан гэж дүгнэжээ. Ийм аварга могой Индонез, Филиппинд элбэг байдаг. Гэхдээ жижиг амьтан руу довтолсон тохиолдлууд мэдэгддэгээс хүн рүү довтолсон тохиолдол ховор юм байна.

Видео бичлэгийг болгоомжтой үзнэ үү.

Эх сурвалж: The Guardian