Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын татваргүй дэлгүүрүүдийн бараанаас гадаадын иргэд ашиг олдог нь илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хуулийн цоорхойг ашиглан гадаадын иргэд татваргүй дэлгүүрүүдээс авсан бараанаас ашиг олдог болохыг илрүүлснээ Солонгосын Аудит, Хяналтын Зөвлөл өнгөрсөн Мягмар гарагт зарлажээ.

Гадаадын иргэд нисэх буудлын ямар ч татваргүй дэлгүүрт (duty free shop) паспорт, тийзээ үзүүлээд бараа худалдан авч болдог. Харин гаалийнхан тэдний худалдаж авсан барааг шалгалгүй нэвтрүүлдэг нь дүрэм журмын “цоорхой” болсон байна.

Энэ боломжийг ашигласан гадаадын иргэд нислэгийн тийзээ цуцалж, татваргүй дэлгүүрээс хямд үнээр авсан бараагаа буцаан Солонгост оруулж заран ашиг олдог байжээ.

Шалгалтаар 2014 оны нэгдүгээр сараас 2016 оны аравдугаар сарын хооронд 8,100 гаруй гадаадын иргэн доод тал нь гурван удаа ийм аргаар наймаа хийж ашиг олсон нь илэрсэн байна. Тэдний худалдаж авсан бараа нь 53.5 тэрбум вон буюу $48 саяын дүнтэй болжээ.

Одоо эрх баригчид татваргүй дэлгүүрээс бараа худалдаж авах журмыг чангалахаар ажиллаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times