Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг тусгайлан тохижуулжээ

ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд байдаг бөгөөд тэд бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс тэдний сэтгэл санааг тайван байлгах, тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус өрөөг тохижуулжээ.

Гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс өөрийн өөрийн хувийн онцлогтой. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг бэхжүүлж, баримтжуулж авахад янз бүрийн шаардлага, нөхцөл үүсдэг байна. Үүнтэй холбогдуулан тус хэлтсээс тусгай тоноглол бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохуйцаар тусгайлан тоноглосон өрөөг ашиглалтад оруулж буй юм байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Зураг
13 | 16 | 16 цаг