Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргажээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гол, мөрөн, нуурын ус гэсэж байгаа тул иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа.

Шуурхай дуудлагын утсанд энэ сарын 26-ны 11:30 цагт Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байжээ.

Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын ус гэсэж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, цаг агаар дулаарч, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад баталгаагүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.