Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Британий дотоод хэргийн сайд WhatsApp мессэнжэрийн нууцлалд нэвтрэх эрх шаардлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их Британий дотоод хэргийн сайд онлайн мессэнжэр үйлчилгээнүүдийн кодлогдсон харилцааг тайлж унших эрхийг тагнуулынханд өгвөл террорист халдлагаас урьдчилсан сэргийлж болно хэмээн Ням гарагт ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Лондон хотын Уэстминстерийн гүүрэн дээр автомашинтай халдлага үйлдсэн Халид Масуд гэгч нь хэрэг гарахаас өмнө WhatsApp мессэнжэрээр кодлогдсон мэдээлэл солилцож байсан нь илэрсэн юм.

Тэр үүнийхээ дараа гүүрэн дээр явж байсан явган зорчигчид руу дайрч, үргэлжүүлэн парламентын ордон руу довтлохдоо нэг цагдааг хутгалж хөнөөгөөд өөр нэг цагдаагийн гарт амиа алдсан байна. Дотоод хэргийн сайд Амбер Рюдд хэлэхдээ террористууд хүчний байгууллагуудаас холбоо харилцаагаа нууцалж чадаж байгаа тохиолдолд хүмүүсийн амь насыг хамгаалах боломжгүй гэжээ.

Тэрээр BBC сувагт ярихдаа “WhatsApp зэрэг бусад ижил төстэй үйлчилгээ үзүүлэгчид террористуудын нууц харилцаа холбоог дэмждэг байх ёсгүй” гэсэн байна. Ийм нууцлагдсан холбоо харилцаанд тагнуулынхан нэвтэрч чадахгүй байгаа тохиолдолд Уэстминстерийнх шиг халдлага давтагдах нь гарцаагүй гэжээ.

Тиймээс сайд Facebook, Google, Telegram зэрэг компаниудыг засгийн газартай хамтарч ажиллахыг уриалсан байна. Британий гадаад хэргийн сайд Борис Жонсон бас кодлогдсон онлайн холбоо харилцааг террористууд ашиглаж байгаад санаа зовж байгаагаа Sunday Times сонинд ярихдаа илэрхийлжээ. Уэстминстерийн халдлагыг үйлдсэн Халид Масуд 2010 онд Саудын Арабт англи хэлний багшаар ажиллаж байгаад ирснээсээ хойш экстремистүүдтэй холбоотой болсон гэж сэжиглэгдэн тагнуулынхны хараанд байсан гэнэ.

 

Эх сурвалж: SputnikNews