Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тайлан гарлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлан гарлаа.Тайлангийн хугацаанд /2016 оны 12 дугаар сарын 21-нээс  2017 оны гуравдугаар сарын 23/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 207 хэрэг, үүнээс хялбаршуулсан журмаар 33 хэрэг хянан шийдвэрлэжээ. 

Мөн тайлангийн хугацаанд нийт 94 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 81-ийг нь шийдвэрлэж, үлдэгдэл 13, үүнээс хугацаа хэтэрсэн 1 өргөдөл, хүсэлт, гомдол шийдвэрлээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар төсвийн орлогод нийт 43 сая 594 мянга 219 төгрөг төвлөрүүлжээ. Мөн тайлангийн хугацаанд товлогдсон шүүх хуралдаанд нийт 25 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Тус иргэдийн төлөөлөгчдөд 936,085 төгрөгийн хөлс олгожээ.

 

Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх